Стефан Хольм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Стефан Хольм
Osaka07 D3M Stefan Holm.jpg

2007 оны ДАШТ-ийн үеэр

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: ШведШвед Швед
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стефан Кристиан Хольм
Төрсөн огноо 1976 оны 5 сарын 25
Төрсөн газар Форсхага
 
Медалиуд
Зуны олимп
Алт Афин 2004 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Мөнгө Парис 2003 Өндрийн харайлт
Танхимын ДАШТ
Алт Лисбон 2001 Өндрийн харайлт
Алт Бирмингем 2003 Өндрийн харайлт
Алт Будапешт 2004 Өндрийн харайлт
Алт Валенси 2008 Өндрийн харайлт
Европын АШТ
Мөнгө Мюнхен 2002 Өндрийн харайлт
Хүрэл Гётеборг 2006 Өндрийн харайлт
Танхимын ЕАШТ
Мөнгө Вена 2002 Өндрийн харайлт
Алт Мадрид 2005 Өндрийн харайлт
Алт Бирмингем 2007 Өндрийн харайлт

Стефан Кристиан Хольм (шве. Stefan Christian Holm, 1976 оны 5 сарын 25-нд төрсөн) нь олимпийн аварга, Шведийн өндрийн харайлтын тамирчин юм.

Намтар[засварлах | edit source]

Стефан Хольм Форсхага хотод Жонни, Элизабет нарын гэр бүлд төржээ. Тэр өөрөөс нь 3 эгч Вероника хэмээх эгчтэй. Хольм 2005 онд Анна хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд 2004 онд төрсөн Мэльвин гэдэг хүүтэй.

2000 оны Сиднейн олимпод Хольм 2.32 м дээгүүр харайж, дөрөвдүгээр байр эзэлснээр спортын ертөнцөд түүний нэрийг мэдэх болжээ.

Түүнийг аав нь дасгалжуулдаг байсан бөгөөд тэрээр багадаа орон нутгийнхаа багт хаалгачаар тоглодог аавыгаа даган хөлбөмбөг тоглодог байжээ. Стефан 1991 оноос өндрийн харайлтаар дагнан хичээллэх болсон байна.

8 настайдаа, Шведийн өндрийн харайлтын домог болсон тамирчин, дэлхийн дээд амжилтын эзэн асан Патрик Сёбергийн харайлтыг үзээд өндрийн харайлтаар хичээллэх хүсэл төрсөн гэдэг[1].

Хольм 6 янзын техникээр 2 метрээс дээш өндөрт харайж чаддаг байв. Өндрийн харайгчид дундаа харьцангуй намхан буюу 1.81 метр өндөртэй тэрээр биеийн өндрөөсөө 59 см өндөр дээгүүр харайж байсан нь албан бусаар дэлхийн дээд амжилт гэж тооцогддог. Сонирхуулахад тэрээр 1993 онд арван төрөлтөөр тэмцээнд оролцож, өндрийн харайлтаар (2.04 м) тулгууртай харайлтаас (2.00 м) илүү амжилт үзүүлж байжээ.

Хольм 2008 оны Бээжингийн олимпод 2.32 м дээгүүр харайж, 4-р байр эзэлсэн байна.

2008 оны 9 сарын 13-нд тэрээр их спортоос зодог тайлж буйгаа зарласан бөгөөд тамирчны замналаа Штуттгарт хотноо зохиогдсон Гран-Пригийн шигшээ уралдаанаас мөнгөн медаль хүртсэнээр өндөрлөжээ[1].

Хувийн дээд амжилт[засварлах | edit source]

Өндрийн харайлт
  • 2.37 метр (задгай талбай)
  • 2.40 метр (танхим)

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]