Сэнгэдүүрэн хан
| Сэнгэдүүрэн | |
|---|---|
| Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан Шүнь-и ван (順義王) | |
| Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан Шүнь-и ван (順義王) | |
| Хаанчлал | 1582-1585 он |
| Өмнөх | Алтан хан |
| Залгамжлагч | Намудай сэцэн хаан |
| Үүрэг гүйцэтгэгч | Юнгэн хатан (1582-1585) |
| Төрсөн | 1521 он Түмэд аймаг |
| Өнгөрсөн | 1585 оны 11 сарын 20 Хөх хот |
| Хатан | Юнгэн хатан |
| Хүүхэд | Намудай сэцэн хаан |
| Гэр бүл | Түмэд Боржигин |
| Династи | Түмэд |
| Эцэг | Алтан хан |
| Шашин | Шарын шашин |
Сэнгэдүүрэн хан (1521-1585/1587) бол Түмэдийн Алтан ханы ууган хүү. Гэгээн сайн хааныг таалал төгссөний дараа 1582 онд хаан суурийг залгамжилж, Мин улсын эзэн хааны соёрхсон Шүнь-и ван цолыг өвлөн авсан. 1587 оны намрын эцэс сарын 29-нд таалал төгссөн. Түүний Түмэдийн хан сэнтий болон Шүнь-и ван цолыг ууган хүү Намудай сэцэн хаан залгамжлав.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний нэрийг Монголын 17-18-р зууны олон сурвалж бичиг дундаас "Чакраварди Алтан хааны тууж"-д Дүүрэнсэнгэ, Саган сэцэний "Эрдэнийн товч"-д Сэнгэ дүүрэн төмөр хунтайж[1], хятадын Мин улсын сударт «Син-Ай Хунтайж»[2] (辛爱·黄台吉[3], Сэнгэ хунтайж[4]) гэж бага зэргийн ялгаатай тэмдэглэжээ.
Түүний анх захирч байсан зүүн түмэд аймгийн нутаг нь одоогийн Хэбэй мужийн Гүюан, Жанбай, Шан-и, Синхэ зэрэг шяний гаднах нутаг ус бөгөөд идэр цэрэг нь 6-7 түм хүрч байв.[5] Тэрээр 1582 онд эцгийнхээ хаан цолыг залгамжлан, Уянчу Жүнхэнийг хатнаа болгож, хуучин нутгаа ууган хүү Чөрүгт өгч захируулсан. "Гэтэл Дүүрэн Сэнгэ хунтайж улс орны үйл хэргийг умартан, архи дарсанд шунаж, хүндээр өвчилж, энэлэн шаналан хэвтдэг эмгэгтэй болжээ. Энэ тохиолыг Юнгэн хатан ашиглан цэрэг захирах тамга болон, Мин улстай худалдаа хийх тусгай тамгыг барьж, Түмэдийн эрхийг ганцаар эзэмшиж эхэлсэн ажээ."[6] Түмэдийн хаан болсны дараа 1585 оны тахиа жилд хаан, хатан хоёрын зарлигаар Гүмбүм хийдэд байсан 3-р Далай ламыг Хөх хотод залж, шашин номын үйл хийлгэж байтал удалгүй 1585 оны хөх тахиа жилийн намрын эцэс сарын 29 нд[7] (эсвэл 1587 онд) 65 насандаа[7] таалал төгсжээ.
Хатад, хөвгүүд
[засварлах | кодоор засварлах]Мин улсын сайд Сяо Дахэний бичсэн Монголын зан суртахууны тэмдэглэл гэх хятад зохиолд Сэнгэдүүрэн хааныг 14 хүүтэй[8] байсан гэжээ.
Тэрээр доянь урианхайн Хутуг шигүшийн удмын ноёдоос гурван хатан авсан. Их бэйж нь Буянтөгсийн охин, Баяндалайн охин дүү Субухай хатан, Дунхурын охин, Буянтөгс ноёны охин.[9][10] Есдүгээр хатан Буянтөгс ноёны охиноос 9 дэх хүү Галт тайж төрсөн.[10] Ууган хүү Чөрүг Намудай сэцэн хаан эцгийнхээ хаан ширээг 1587 онд залгамжилж, Хөх хот руу шилжин яваад, хуучин нутгаа дүү Галт тайж, Цогт тайж хоёрт өгч захируулсан. Энэ хоёр тайжийн удмынхан 1587 оноос 1634 он хүртэл Түмэдийн ханлигаас биеэ дааж зүүн түмэдийг хамтран захирч байсан.[11]
- Сэнгэдүүрэн хаан
- 1. Чөрүхэ Намудай сэцэн хаан
- 1. Бошигт сэцэн хаан
- 2. Далай тайж
- 3.Мянган тайж
- 4. Түмэй тайж
- 5. Уржансү тайж
- 6. Эрхэт тайж
- 7. Гэрэмөнх тайж
- 2. Үлү баатар тайж
- 1. Агубуян тайж
- 2. Нэгү тайж
- 3. Хурхачи тайж
- 4. Хотон тайж
- 3. Чинбаатар бурхант тайж
- 1. Бинт тайж
- 2. Жинт тайж
- 3. Тарбай тайж
- 4. Бамбаши тайж
- 5. Дорж тайж
- 6. Бахандорж тайж
- 7. Хүйтэн тайж
- 4. Хамубаатар тайж
- 5. Сүмэр тайж: 4-р Далай ламын аав
- 1. Дэлгэр тайж
- 2. Далбар тайж
- 3. Осор тайж
- 4. Ёндонжамц
- 6. Доной тайж
- 7. Далай тайж
- 8. Тайш тайж
- 9. Галт тайж[12]
- 10. Цогт тайж[12]
- 11. Төрхад тайж
- 12. Төрбат тайж
- 13. Буянт тайж
- 14. Мянган тайж
- 1. Чөрүхэ Намудай сэцэн хаан
| Өмнөх Алтан хан |
Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан 1582—1585/1587 он |
Дараах Намудай сэцэн хаан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Баярсайхан 2006, х. 138, 157.
- ↑ Урангуа 2015, х. 41.
- ↑ "Мин улсын судар - 327-р дэвтэр, Татарын шастир". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2024-04-21.
- ↑ Aspects of Mongolian Buddhism (3) Tradition and Innovation Edited by Ágnes Birtalan, Krisztina Teleki, Judit Béres
- ↑ Оюунбилиг 2013, х. 120–121.
- ↑ Урангуа 2015, х. 50.
- 1 2 Заяабаатар 2006, х. 71.
- ↑ ӨМСХХ 2017, х. 263–267.
- ↑ Гэсэр 2019, х. 47–48.
- 1 2 Оюунбилиг 2013, х. 121.
- ↑ Оюунбилиг 2013, х. 120–126.
- 1 2 3 4 5 6 7 8 Оюунбилиг 2013, х. 126.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- М, Баярсайхан (2006). Саган сэцэн. Эрдэнийн товч. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Б, Гэсэр (2019). "Орочу шигүши ба Хутуг шигүш хоёрын Доянь Урианхай аймагтай холбогдох асуудалд". Historia Mongolarum (МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг). 18.
- Өвөрмонголын Соёлын, Хэвлэлийн Хороо (2017). "Монголын зан суртахууны тэмдэглэл (Монголын үе залгамж)". Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл (聖武親征録) (Монгол бичиг хэлээр) (2 хэвлэл). Хөх хот.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) CS1 maint: unrecognized language (link) - Н, Урангуа (2015). Мин улсын түүх. Улаанбаатар: Бит пресс.
- Д, Заяабаатар (2006). Чакраварди Алтан хааны тууж. Улаанбаатар: Соёмбо принтинг.
- Боржигидай, Оюунбилиг (2013). "Зүүн Түмэдийн хуучин нутгийн тухай". Хятад дахь Монгол судлал. Vol. 2. Улаанбаатар.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)