Сүэцүгү Шинго

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сүэцүгү Шинго Хөнгөн атлетик

Suetsugu Shingo, Japanese athlete.jpg

Улс ЯпонЯпон Япон
Төрсөн өдөр 1980 оны 6 сарын 2 (1980-06-02) (41 настай)
Төрсөн газар Күмамото, Япон
Өндөр 178 см
Жин 68 кг
Замнал
ХА-ийн төрөл Ойрын зайн гүйлт
Дээд үзүүлэлт 8
Өдгөө тодорхой бус
Хураасан медаль
Олимп 0 × Алт 1 × Мөнгө 0 × Хүрэл
ДАШТ 0 × Алт 0 × Мөнгө 1 × Хүрэл
Олимпын цагираг Зуны олимп
0Мөнгө0 Бээжин 2008 4 х 100 м буухиа
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны лого Хөнгөн атлетикийн дэлхийн АШТ
0Хүрэл0 Парис 2003 200 м

Сүэцүгү Шинго (яп. 末續 慎吾, 1980 оны зургаадугаар сарын 2-нд төрсөн) нь Японы 100, 200 метрийн зайн гүйгч юм. 2003 оны зургаадугаар сарын 7-нд Ёкохама хотод 200 метрийн зайд 20.03 секунд гүйж Ази тивийн дээд амжилтыг тогтоосон ажээ. Сүэцүгү Бээжингийн олимпын буухиа гүйлтийн төрөлд багийн хамт хүрэл медаль хүртсэн бөгөөд хожим тус олимпод түрүүлсэн Ямайкын багийн гишүүн сэргээшийн асуудалд холбогдсоноор огшиж, мөнгөн медаль зүүсэн юм.

Хувийн дээд амжилтууд[засварлах | edit source]

Төрөл Шилдэг Хаана Хэзээ
100 м 10.03 сек Япон, Мито 2003 оны 5 сарын 5
200 м 20.03 сек Япон, Ёкохама 2003 оны 6 сарын 7

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]