Тажи хатан
Appearance
Даги хатан (1266-1322) бол хиад боржигин Чингим хунтайжийн дунд хүү Дармабал ноёны их хатан юм. Тэрээр Хонгирад овгйин хүн юм. Дармабалад Хайсан хүлэг хаан, Буянт хаан нарыг төрүүлж өгсөн. Тэрээр 1307-1322 он хүртэл Юань улсад хамгийн их нөлөөтэй хүн байж, Тэмүдэр нарын зальхай сайд нарыг ивээлдээ авч, төрийг самарч байсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Элэнц өвөг:Хонгирадын Анчин ноён (Бөртэ хатны ах)
- Эцэг:Хүндтөмөр (Анчин ноёны ач хүү)
- Нөхөр: Дармабала ноён (хожим Хайсан хаан, Шүньзун хаан гэж нэхэн өргөмжилсөн)
- Хүүхэд: Хайсан, Аюурбарбад, Сэнгэраги гүнж
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1307 оны 6 сард Хайсан ван, хаан суугаад төрүүлсэн эхээ хатан эхэд өргөмжилсөн. Дүү Аюурбарбадыг хунтайж болгожээ.
- 1310 оны 10 сард эзэн хаан, хунтайж нар олон сайдыг дагуулж, Синшэнгүнь ордонд Даги хатныг Тянь Син Шэн Цы Рэнь Жао И Шоу Юань хуантайхоу (天兴圣慈仁昭懿寿元皇太后) гэж өргөмжилжээ.
- 1311 оны 4 сард Аюурбарбад, хаан сууж, тэрээр хатан эх хэвээр үлдсэн.
- 1320 оны 4 сард Шадбал хунтайж, хаан оронд суугаад Тажи хатныг их хатан эх, өөрийн эх Раднашири хатан эх гэж өргөмжилжээ.
- 1322 оны 11 сарын 1 нд 56 насандаа таалал төгссөн. 1323 онд Гэгээн хаан эмэг эхдээ Жао Сянь Юань Шэн хатан гэж нэхэн өргөмжилж, өвгөдийн сүмд түүний тахилыг Дармабала Шүньзун хааны тахилын хамт тавьсан.