Тал газар

Монголын хээр тал.

Тал газар — Харьцангуй өндрийн хэлбэлзэл багатай, эх газрын давхаргын морфоструктурын элемент бөгөөд талбайгаар янз бүр. Хэдэн сая км квадрат талбай эзлэх Амазонкийн тал, Дорнод Европын тал, Баруун Сибирийн талууд зэрэг том талууд байхад уул хоорондын тал, тэнгисийн эргийн тал, нуурын тал (нуур байсан суурин дээр үүснэ) зэрэг нь талбайгаар бага.[1]

Румын улсын нутагт байрлах Валахиагийн тал дахь эрдэнэ шишийн тариа талбай.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Гарал үүслээр нь тал газрыг доорхи байдлаар ангилна.

Давхраат тал[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн гадаргын хэвтээ тэнхлэг дагуух шилжилт хөдөлгөөний харьцангуй тайван хэсэг. Бүтцийн хувьд нам дор газрын тогтоц зонхилсон байдаг. Талст суурь ба тунамал хурдас бүхий хоёр үелэлээс тогтдог.

Хуримтлалын тал[засварлах | кодоор засварлах]

Ус, салхи, тунадас гээд байгалийн хүчин зүйлийн нөлөөлөлд автан тал газрын хэв шинжид орж буй уулархаг бүс. Давхраат талын ерөнхий хэв шинжтэй адил.

Элэгдлийн тал[засварлах | кодоор засварлах]

Элэгдлийн тал нь денудацын үйл явцын үр дүнд үүссэн, өндрийн хувьд ихэнхидээ 500 метрээс хэтрэхгүй. Хурдас чулуулгийн элэгдэлд орох байдал харилцан адилгүй учир ийм талын гадарга ухаа гүвээ, хад ихтэй. Элэгдлээс үүссэн сэвсгэр хурдасны зөөгдөл нь налуу 3 градус болоход зогсоно. Денудацын тал талбайн хувьд давхраат талаас багагүй бөгөөд бүх тал газрын 17 хувь нь ийм гаралтай юм.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 64.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Тал газрууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан