Танктай хөшөө
Танктай хөшөө нь Хувьсгалт Монгол танкийн бригадынханд зориулагдан бүтээгдсэн хөшөө юм. Хөшөөг 1968 оны 5 сарын 9-нд Улаанбаатарт нээжээ.
Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкийн цувааг байгуулж 1943 онд Зөвлөлтийн армид бэлэглэж байсан түүхтэй бөгөөд энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавъяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагджээ.
Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр танкийг баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавъяаны одонгуудыг нь товойлгон хийсэн байна.[1] Хөшөөний энгэр талын алтан соёмбын доор "Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан Хувьсгалт Монгол танкын бригад Хитлерийн Германы эсрэг дайнд оролцсон юм" гэж бичжээ.
Дэлгэрэнгүй сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨ". touristinfocenter.mn.