Тим Кэхилл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тим Кэхилл
Tim Cahill-31.03.09.jpg
Кэхилл Австралийн шигшээд (2009)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрТимоти Филига Кэхилл[1]
Төрсөн огноо1979 оны 12 сарын 6 (1979-12-06) (40 настай)
Төрсөн газарАвстрали, Сидней
Өндөр178 см[2]
БайрлалДовтлогч /
довтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багНью-Йорк Ред Буллз
Дугаар17
1997Сидней Юнайтед
1997–1998Миллуолл
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2004Миллуолл217(52)
2004–2012Эвертон226(56)
2012–Нью-Йорк Ред Буллз46(13)
Шигшээ баг
1994Самоа (20-)[3]2(0)
2004Австрали (23-)3(1)
2004–Австрали70(33)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 13

Тимоти Жоэль Кэхилл (англ. Timothy Filiga Cahill, 1979 оны арванхоёрдугаар сарын 6-нд Сидней хотод төрсөн) — Австралийн хөлбөмбөгчин бөгөөд Америкийн Нью-Йорк Ред Буллз болон Австралийн шигшээд довтлогчоор тоглодог.

Азийн АШТ болон ДАШТ-үүдэд үзүүлсэн амжилтуудаараа Кэхилл Австралийн хөлбөмбөгт XXI зууны шилдэгт нэрлэгддэг. ДАШТ-д шигшээгийнхээ түүхт анхны гоолыг хийж байлаа.

Замнал[засварлах | edit source]

Миллуолл багийн эгнээнд «Сидней Юнайтед» багаас 1997 онд элсэж анхны тоглолтоо 1998 оны тавдугаар сарын 22-нд хийж байжээ. Английн цомд Миллуолл багийн баатар болж хагас шигшээд Сандерлэнд багийг хожиж УЕФА-гий цомын тэмцээний эрхийг багийн түүхэнд анх удаа авч байлаа. 2004–2005 оны улирал эхлэхийн өмнөхөн Кэхилл Эвертон багтай 1.5 сая фунт стерлингийн гэрээ байгуулан элсэж, анхны улирлаа Эвертоны мэргэн бууч болж, оны шилдэг тоглогч болж байсан байна.[4] ,[5]

Гэр бүл[засварлах | edit source]

Кэхилл Сидней хотод Английн харьяат[6] гэр бүлд мэндэлсэн ба ээж нь Самоа, аав нь Британи гаралтай ажээ.[7] Кэхиллийн ах Крис Кэхилл мэргэжлийн хөлбөмбөгчин[8] юм. Төрөл садны нь хувьд ч спорттой тун ойрхон хүмүүс юм.

Амжилт[засварлах | edit source]

Багийн
Хувийн
  • 2006 оны Баллон д'Ор шагналд нэр дэвшсэн;
  • Дэлхийн аваргын тэмцээнд Австралийн анхны гоолыг оруулагч;
  • Азийн цомын тэмцээний шигшээ тоглолтонд гоол оруулсан Австралийн анхны тоглогч;
  • Дэлхийн аваргын тэмцээний тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан Австралийн анхны тоглогч
  • Мерсисайдын дербид Дикси Динээс хойшхи Энфилд цэнгэлдэх хүрээлэнд гоол оруулсан Эвертоны тоглогч.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Squad List. Asian Football Confederation. 14 June 2010-д хандсан.
  2. Tim Cahill. Socceroos. Football Federation Australia. 15 January 2014-д хандсан.
  3. "Cahill ponders court action", BBC Sport, 14 February 2002 
  4. Players:Squad Profiles: Tim Cahill. Everton F.C.. 2009-03-17-д хандсан.
  5. Cahill signs for Everton.
  6. Collins, Pбdraig. "Ireland’s loss is Socceroos’ gain with Cahill", June 10, 2010. 2010-06-14-нд авсан. 
  7. "Shooting star: Tim Cahill", The Sydney Morning Herald, 2 April 2009 
  8. "www.theage.com.au/news/Soccer/Brothers-in-arms/2004/11/27/1101495458292.html?from=moreStories", The Age, 28 November 2004 
  9. sg.news.yahoo.com/ap/20090615/tsp-soc-australia-cahill-claims-6e81073.html.

Холбоос[засварлах | edit source]

Загвар:Нью-Йорк Ред Буллз багийн бүрэлдэхүүн Загвар:2004 оны зуны олимпт Австралийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2005 оны Холбоодын цомд Австралийн хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2007 оны Азийн цомд Австралийн хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2011 оны Азийн цомд Австралийн хөлбөмбөгийн шигшээ