Тоодог
Харагдац
| Тоодог | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
| Латин нэр | ||||||||||||||
| Otis tarda Линней, 1758 |

Тоодог нь Тогоруутаны багийн том биетэй шувуу юм. Манай оронд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн зарим зэлүүд талд цөөн тоогоор тааралддаг.
Биеийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Насанд хүрсэн эр тоодог 90-100 см урт биетэй, далавчаа дэлгэсэн урт нь 2.1-2.5 м ба 10-16 кг жинтэй. Хамгийн хүнд жинтэй бүртгэгдсэн нь 21 кг хүрсэн байдаг. Эр тоодог хүзүүндээ урт цагаан, сахлаг өдтэй байна. Эм нь эрээсээ 30% бага биетэй.
Тархлалт
[засварлах | кодоор засварлах]Тоодог нь Испани болон Монгол орны хооронд нутагладаг шувуу юм. Өнөөдрийн хувьд ихэнх нутгуудаар ховордсон шувуунд ороод байгаа юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Тоодог – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
