Топкапи ордон
Топкапи (түрк. Topkapı «Их бууны хаалга» top гэж «их бууны бөмбөлөг; + kapı гэж «хаалга, үүд»), хуучин. «Сераль» (франц. Serail ← түрк. saray «ордон» ← перс. سرای [serai] «том байшин, ордон») - XIX зууны дунд үе хүртэл Османы эзэн улсын гол ордон байжээ. Истанбул хотын түүхэн төв болох Босфорын хоолой Гантиг тэнгист зутгах хэсэгт оршино.
Османы эзэнт гүрэн нуран унасны дараа тус ордон нь дэлхийн хамгийн том газар талбайтай музей болжээ. Нийтээр үзэх үзмэрийн тоо 65,000 зүйлд хүрдэг (угтаа үүнээс их байдаг гэдэг). Лалын шашны гол шүтээнүүдийн нэг болох Исламын зөнч Мухаммедын сэлэм, нөмрөг энд хадаглагддаг байна.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1453 онд туркууд Константинополь хотыг эзэлсний дараа Османы эзэнт гүрний Султан II Мехмед 1460-1478 онд шинэ Топкапи ордоныг барих ажлыг эхлүүлжээ.
Үүнээс хойш Топкапи ордон зогсолтгүй өргөжин баригдаж иржээ. 400 орчим жилийн турш ордон нь Османы эзэнт гүрний гол ордон хэвээр байж нийт 25 султан тэнд амьдаран улс гүрнээ захирч байжээ. 1854 онд Султан Абдулмецид I европжсон шинэ оршин суух газар болох Долмабахче ордон руу түр нүүж байжээ.
1923 онд Бүгд найрамдах улс байгуулагдсаны дараа Мустафа Кемал Ататүркийн зарлигаар Топкапи ордныг музейн статустай болгосон байна. Үүнээс хоыш Долмабахче ордон Туркийн төрийн тэргүүний ордон болсон түүхтэй.
Өнөөдөр тус ордонд жилд 2 сая орчим жуулчин ирдэг бөгөөд энэ нь Истанбулын хамгийн алдартай үзмэр болоод байна.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны цахим хуудас: https://muze.gen.tr/