Булган хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2: Мөр 2:

== Намтар ==
== Намтар ==
Булган хатан [[баяд]] аймгийн үр.{{Citation needed}} Төрсөн он тодорхойгүй.
Булган хатан [[баяд]] аймгийн хүн байв.{{Citation needed}} Төрсөн он тодорхойгүй.

1296 онд Өлзийт хааны татвар эм болсон. 1299 оны 10-р сард<ref name="содбилэгюань">Ч.Содбилэг: "Юань улсын судар.114-р дэвтэр. Хатад татварын намтар"</ref> хааны хоёрдугаар хатан болсон. Төрөлхийн сүүхэйтэй нэгэн байсан ба [[Шилийндалай]] их хатнаас илүүтэйгээр хааны хайр ивээлийг хүртэж, хааныг өвчтэй байх үед нь сайд түшмэлийн айлтгалыг дамжуулдаг нэгэн байсан.<ref name="содбилэг">Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.</ref> Бараг төр барьж байв.

03:37, 1 Нэгдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Булган[1] (?-1309 он)[2]Юань улсын Төмөр өлзийт хааны гуравдугаар, хайрт хатан байв.

Намтар

Булган хатан баяд аймгийн хүн байв.[баримт хэрэгтэй] Төрсөн он тодорхойгүй.

1296 онд Өлзийт хааны татвар эм болсон. 1299 оны 10-р сард[3] хааны хоёрдугаар хатан болсон. Төрөлхийн сүүхэйтэй нэгэн байсан ба Шилийндалай их хатнаас илүүтэйгээр хааны хайр ивээлийг хүртэж, хааныг өвчтэй байх үед нь сайд түшмэлийн айлтгалыг дамжуулдаг нэгэн байсан.[4] Бараг төр барьж байв.

1306 онд Булган хатан нийслэл Дайдуд Ваннин сүмийг бариулав.[3]

Ананд ван

Төмөр өлзийт хааныг нас барсан 1307 оны 3-р сард Булган бэлэвсэн хатан Ахуудай чинсан, Мөнхтөмөр ван, Сайшаагч түшмэл, Бадам, Баян, Хэрэйд нартай үгсэж Мэнхэлэгийн хүү Ананд ванг хаан болгохыг зорьжээ. Хайр сэтгэлийн холбоотой байсан.

Хөнаньд[5] байсан, Дармабалын хүү Аюурбарбад ордныг цэрэглэн эзэлж, Булган хатан Ананд нарыг хорьсноор Өлзийт хааны нэр заасан, Аюурбарбадын ах Хайсан ханхүү 1307 оны 5-р сард[6] хаан ширээнд заларсан. Хайсанг хаан болохыг Хархасун чинсан дэмжиж байв.

Булган хатан хоёр жил шоронд хоригдож 1309 онд Хайсан хүлэг хааны зарлигаар цаазаар авахуулжээ.[4]

Сурвалж, тайлбар

  1. Ч.Содбилэг: "Хятад 卜鲁罕 Bolǔhǎn нэрийг нь монголоор «Бурхан» гэж зарим номонд бичсэн байдаг. Гэвч «Булган» нь зүйтэй".
  2. хятад сурвалжнаа 1307 онд нас барсан гэсэн.
  3. 3.0 3.1 Ч.Содбилэг: "Юань улсын судар.114-р дэвтэр. Хатад татварын намтар"
  4. 4.0 4.1 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
  5. хятад сурвалжнаа Хөнаньд байсан гэв.
  6. хятад сурвалжнаа 5-р сар гэсэн.
Өмнөх
Намбуй хатан
Юань улсын хатан
1299-1307
Дараах
Жэнгэ хатан