Jump to content

Тюрингийн Шагнал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ACM AM Тюрингийн шагнал (Англи: Turing Award) нь компьютерын шинжлэх ухаанд урт хугацаанд нөлөө үзүүлсэн, техникийн чухал ач холбогдолтой хувь нэмэр оруулсан хүнд Тооцоолуур Машины Холбооноос (ACM) жил бүр олгодог шагнал юм.[1] Компьютерын шинжлэх ухааны хамгийн дээд шагнал бөгөөд "Тооцооллын Нобелийн шагнал" гэж нэрлэх нь ч бий.[2][3][4]

Тус шагналыг Английн математикч, Манчестерын их сургуулийн математикийн дэд профессор Алан Тюрингийн нэрэмжит шагнал болгожээ. Тюринг онолын компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааныг үндэслэгч,[5] Дэлхийн 2-р дайны үед Энигма шифрийг тайлахад гол хувь нэмэр оруулснаар[6] нь хүмүүс сайн мэднэ.

2007-2013 онуудад уг шагналыг Intel болон Google компаниуд ивээн тэтгэж, шагнал хүртэгчид 250,000 доллар олгодог байв.[1][7] 2014 оноос хойш энэхүү шагналыг Google компани дангаараа ивээн тэтгэн 1 сая долларын шагнал өгөх болжээ.[8][9]

Шагнал хүртэгчид

[засварлах | кодоор засварлах]


Тюрингийн Шагнал хүртэгчид
Он Хүлээн авагч Зураг Үндэслэл Байгууллага
1966 Алан Перлис "Програмчлалын арга техник, Компайлер зохион байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгов."[10][11] Карнеги Меллон Их Сургууль
1967 Морис Уилкс Maurice Wilkes Кембрижийн Их Сургууль
1968 Ричард Хэмминг Белла Лаборатори
1969 Марвин Минский Marvin Minsky Массачусеттсын Технологийн Хүрээлэн
1970 Джеймс Уилкинсон Үндэсний Физикийн Лаборатори (Их Британи)
1971 Жон МакКарти John McCarthy Стэнфордын Их Сургууль
1972 Эдсгер Дейкстра Edsger W. Dijkstra Математик, компьютерийн шинжлэх ухааны төв (Амстердам),
Эйндховенагийн Технологийн Их Сургууль,
Остин дахь Техасын Их Сургууль
1973 Чарльз Бахман Charles Bachman "Өгөгдлийн сангийн технологит оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн олгов."[12][13] General Electric компанийн Судалгааны Лаборатори
1974 Дональд Кнут Donald Knuth Калифорнийн Технологийн Хүрээлэн,
Батлан Хамгаалахын Шинжилгээний Хүрээлэн,
Стэнфордын Их Сургууль
1975 Аллен Ньюэлл RAND Корпораци,
Карнеги Меллоны Их Сургууль
Герберт Саймон

Herbert A. Simon

  1. 1 2 "A. M. Turing Award". Association for Computing Machinery. Эх хувилбараас архивласан: December 12, 2009. Татаж авсан: November 5, 2007.
  2. Dasgupta, Sanjoy; Papadimitriou, Christos; Vazirani, Umesh (2008). Algorithms. McGraw-Hill. х. 317. ISBN 978-0-07-352340-8.
  3. "dblp: ACM Turing Award Lectures". informatik.uni-trier.de (Англи хэлээр). Архивласан огноо January 2, 2015. Татаж авсан: 2023-02-11.
  4. Brown, Bob (June 6, 2011). "Why there's no Nobel Prize in Computing". Network World. Архивласан огноо December 4, 2023. Татаж авсан: June 3, 2015.
  5. Homer, Steven and Alan L. (2001). Computability and Complexity Theory. Springer. х. 35. ISBN 978-0-387-95055-6. Архивласан огноо April 3, 2023. Татаж авсан: November 5, 2007.
  6. Copeland, Jack (18 June 2012). "Alan Turing: The codebreaker who saved 'millions of lives'". BBC News Technology. Архивласан огноо 11 October 2014. Татаж авсан: 26 October 2014.
  7. Geringer, Steven (July 27, 2007). "ACM'S Turing Award Prize Raised To $250,000". ACM press release. Эх хувилбараас архивласан: December 30, 2008. Татаж авсан: October 16, 2008.
  8. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "million".
  9. "ACM's Turing Award Prize Raised to $1 Million". Association for Computing Machinery. Эх хувилбараас архивласан: November 23, 2015. Татаж авсан: November 13, 2014.
  10. Perlis, A. J. (1967). "The Synthesis of Algorithmic Systems". Journal of the ACM. 14: 1–9. doi:10.1145/321371.321372. S2CID 12937998.
  11. David Nofre. "Alan J Perlis - A.M. Turing Award Laureate". Association for Computing Machinery. Архивласан огноо April 26, 2012. Татаж авсан: 4 March 2024.
  12. Bachman, C. W. (1973). "The programmer as navigator". Communications of the ACM. 16 (11): 653–658. doi:10.1145/355611.362534.
  13. Thomas Haigh. "Charles William Bachman - A.M. Turing Award Laureate". Association for Computing Machinery. Архивласан огноо October 2, 2020. Татаж авсан: 4 March 2024.