Jump to content

Төрөөгийн Баасанхүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Төрөөгийн Баасанхүү
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (1989-12-29) 12 сарын 29, 1989 (36 настай)
Алдар цол
Бөхийн цолУлсын харцага
Улсын харцага2016
Улсын начин2013
Аймгийн арслан2012
Аймгийн заан2009
Тойргийн аймгийн начин2008

Төрөөгийн Баасанхүү нь Увс аймгийн Тэс сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм. Тэрээр үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд самбо бөхийн 2009 оны залуучуудын УАШТ-ийн хүрэл, жүдо бөхийн оюутны УАШТ-ийн хүрэл медальтай. Том ах Т.Даваажав нь сумын цаан цолтой, дунд ах Т.Мягмаржав нь аймгийн арслан цолтой, улсад 3 давж байсан.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Н.Ганбаатараар дөрөв, улсын арслан Б.Ганбатаар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 512
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Тайвангаар дөрөв, улсын начин Л.Лха-Очироор тав, аймгийн арслан (улсын начин) Д.Амарсайханаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2009 Увс аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Т.Мягмаржавд өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
2012 Өмнөговь аймгийн баяр наадамд улсын начин Ш.Дарханбатаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 256