Jump to content

Улбар галсүүлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улбар галсүүлт
Нас бие гүйцсэн эрэгчин.
Нас бие гүйцсэн эрэгчин.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Phoenicurus, Галсүүлт
Зүйл: P. erythronotus
Латин нэр
Phoenicurus erythronotus
(Eversmann, 1841)
Ижил утгатай нэршил

Phoenicurus erythronota


Улбар галсүүлт (Phoenicurus erythronotus) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.

Энэхүү шувуу нь 15-16 см, далавчаа дэлгэхэд 25.5-27 см, хөл, хошуу нь хар. Эрэгчин галсүүлт үржлийн улиралд хар маск, толгойн орой, дагз нь саарал байна. Нуруу, сүүл нь улбар шар, далавч нь цагаан толботой бараан өнгөтэй. Хэвлий нь цагаан.

Бусад улиралд болон залуу эрэгчин нь өдний өнгө зүсээр төстэй байх буюу бордуу зүстэй ажээ. Эмэгчин нь бор саарал ба улбар шар сүүлтэй.

Тэд төв Азийн уул нурууд, Сибирийн өмнөд хэсэг, Тарвагатайн нуруу, Алтайн нуруу, Байгал нуурын ойролцоо амьдардаг. Зарим хэсэг нь уулнаас бууж өвөлжих ба зарим нь хол зам туулан нүүдэллэж Ирак, Иран, Пакистан, Гималайн нуруу зэрэгт өвөлжинө.

Гол идэш нь хорхой шавьж ба өвлийн улиралд ургамлын үр, жимс зэрэг нь чухал хоол тэжээл болдог.

 Commons: Улбар галсүүлт (Phoenicurus erythronotus) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Phoenicurus erythronotus-тай холбоотой мэдээлэл байна.