Умард Хамгён
Харагдац
Умард Хамгён | |
---|---|
Солонгос үсэг: | 함경북도 |
Ханз үсэг: | 咸鏡北道 |
Маккьюна-Райшауэр: | Хамгён-пукто |
Солонгос хэлний шинэ хөрвүүлэг: | Хамгёнбүк-до |
Ерөнхий мэдээлэл | |
Газар нутаг: | 16,365 км²
|
Хүн ам: | 2,327,362 (мэдээ: 1. Аравдугаар сар 2008) |
Хүн амын нягтрал: | 142 хүн км² тутамд |
Захиргааны гишүүд: |
|
Захиргааны төв: | Чонжинь |
Умард Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэг нь Умард Хамгён аймаг (солонгосоор 함경북도 [хам-гёонъ пүг-дуу], англиар North Hamgyong Province, оросоор провинция Хамгён-Пукто) юм. Чусонь улсын үеийн найман аймгийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Хамгён аймаг өмнөд, умард хоёр аймаг болж хуваагдсны нэг нь энэхүү Умард Хамгён юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос улс тусгаар тогтноход хуваагдсан хоёрын умард улс буюу БНАСАУ-д нь тус нэрээрээ харъяалагдсан. Солонгосчууд нэрийг нь 함북 (Хамбүг) гэж товчлон бичиж хэвшжээ.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Умард Хамгён аймаг дотроо 3 хот (시), 12 хошуу (군)-нд хуваагддаг.
Хот
[засварлах | кодоор засварлах]- Чонжинь (청진시) – аймгийн төв
- Хорён (회령시)
- Кимчэг (김책시)
Хошуу
[засварлах | кодоор засварлах]
|
|
|
Зураг
[засварлах | кодоор засварлах]Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах] Викимедиа дуу дүрсний сан: Умард Хамгён |