Jump to content

Франсиско Хенто

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Пако Хенто
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрансиско Хенто Лопес
БайрлалЗүүн жигүүрийн хагас хамгаалагч
Өсвөрийн баг
Нуэва Монтана
Астиллеро
Райо Кантабриа
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1952–1953Рэсинг Сантандер10(2)
1953–1971Реал Мадрид428(126)
1952–1971Нийт438(128)
Шигшээ баг
1956Испани B1(0)
1955–1969Испани43(5)
Дасгалжуулсан багууд
Кастилья
1974Кастельон
1977–1980Паленсиа
1980–1981Гранада
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Франсиско "Пако" Хенто Лопес (Испани: Francisco "Paco" Gento López, 1933 оны 10 сарын 21-нд Кантабриагийн Гуарницод төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин юм.

Тэрээр Испанийн Примера Дивизион-д анх 1952–53 оны улиралд Рэсинг Сантандер багийн бүрэлдэхүүнд багтан гарч тогложээ. Дараагийн жил нь Реал Мадрид клубтай гэрээ байгуулсан Хенто 11 дугаартай тоглох болж, клубийнхаа домогт тоглогч болон түүхэнд үлдсэн билээ.

Galerna del Cantábrico (Кантабрийн тэнгисийн шуурга) гэгддэг байсан тэрээр зүүн жигүүрт тоглодог байсан бөгөөд гайхалтай хурд төдийгүй бөмбөг эзэмших чадвар, дундын зайнаас гоол оруулах чадвараараа шагшигдсан тоглогч байлаа.

Хенто Реал Мадрид багтайгаа Европын цомд 6 удаа түрүүлж, Европын цомын 89 тоглолтод 30 гоол оруулсан амжилт нь өөр ямар ч тамирчны хүрээгүй дээд амжилт билээ. Тэрээр мөн Испанийн шигшээ багт багтан 1955 - 1969 оны хооронд 43 тоглолтод оролцон, 5 гоол оруулсан.

Тэрээр Европын цомын шигшээ тоглолтод 8 удаа оролцсон (6–2) бөгөөд AC Миланы Паоло Мальдини (5-3) л түүнтэй зэрэгцдэг юм. Хентогийн багийн анд, домогт Альфредо Ди Стефано (5–2) 7 удаа оролцсон үзүүлэлтээр удаалдаг байна.

Хенто 1971 онд зодог тайлж, дасгалжуулагч болжээ. Тэрээр Кастилья, Кастельон, Паленсиа, Гранада зэрэг доод лигийн хэд хэдэн багийг дасгалжуулж байгаад Реал Мадрид багаа Европт төлөөлөх элчин сайдын албыг хаших саналыг хүлээн авсан.

Хентогийн 2 дүү Хулио (1939 онд төрсөн), Антонио (1940 онд төрсөн) нар мөн Реал Мадрид багт тоглож байсан хөлбөмбөгчид боловч ах Франсиско шигээ амжилтад хүрч чадаагүй юм.

Баг Лиг Цом Бүгд
УлиралБагЛиг ГарааГоолГарааГоол ГарааГоол
Испани ЛигКопа дель Рэй Бүгд
1952–53Рэсинг СантандерПримьера Дивизион102--102
1953–54Реал МадридПримьера Дивизион17040210
1954–5524630276
1955–56297633510
1956–5727720297
1957–5828751338
1958–5921752269
1959–602714523216
1960–61289833612
1961–62256943410
1962–6325741298
1963–642412202612
1964–6523430264
1965–662810323112
1966–672011502511
1967–6824800248
1968–6926821289
1969–7025351304
1970–71702090
БүгдИспани 4381287320511148
Нийт 4381287320511148

Шигшээ баг дахь гоолууд

[засварлах | кодоор засварлах]
#ОгнооЦэнгэлдэх хүрээлэнӨрсөлдөгчГоолЭцсийн дүнТэмцээн
1.1959 оны 10 сарын 14Сантьяго Бернабеу, Мадрид, Испани Польш30301960 оны Европын Үндэстнүүдийн Цом. Шөвгийн 16
2.1961 оны 4 сарын 2Сантьяго Бернабеу, Мадрид, Испани Франц2020Нөхөрсөг тоглолт
3.1963 оны 10 сарын 30Виндсор Парк, Белфаст, Хойд Ирланд Хойд Ирланд01011964 оны Европын Үндэстнүүдийн Цом. Шөвгийн 16
4.1966 оны 6 сарын 23Риазро, А Корунья, Испани Уругвай1111Нөхөрсөг тоглолт
5.1967 оны 5 сарын 31Сан Мамес, Бильбао, Испани Турк2020УЕФА Евро 1968 урьдчилсан шат
Реал Мадрид

Гаднын холбоосууд

[засварлах | кодоор засварлах]