Хармагнай халуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хармагнай халуу
Halcyonpileata.svg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Зүсэгтэн
Овог: Шогширынхон
Төрөл: Halcyon
Зүйл: H. pileata
Латин нэр
Halcyon pileata
(Boddaert, 1783)

Хармагнай халуу, Halcyon pileata, нь Азийн халуун дулаан бүсийн Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг улсад тархан нутагладаг. Амьдрах бүсийн хойд зүгийн хэсэг нь нүүдлийн шувуу ба Шри Ланк, Тайланд, Жава зэрэг газруудаар өвөлждөг. Бусад хэсгийн шувууд нь суурин байна.

Хармагнай халуу 28 см урт, нас бие гүйцсэн нь хөх ягаандуу нуруу, хар толгой, мөр, цагаан хоолой, өвөр хэсэг нь улбар шардуу өнгөтэй. Нисэх үед далавчин дээрх том цагаан толбо нь харагдана. Эрэгчин, эмэгчин өнгө зүсээр ялгаагүй ч, бага залуу шувууд нь олон өнгө алаглаагүй байдаг.

Тэд томхон шавьж, загас, мэлхий, гүрвэл зэргээр хооллоно.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Хармагнай халуу (Halcyon pileata) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан