Хезболла
Хезболла (араб. حزب الله, Х̣избу ’лла̄х, ) - Ливанд голчлон үйл ажиллагаагаа явуулдаг Ливаны Исламын Шийт урсгалын улс төрийн байгууллага бөгөөд улс төрийн нам юм. Тус байгуулагын үндсэн зорилго бол Ираны загвараар Лалын Бүгд найрамдах Ливан улс байгуулах явдал ажээ.
Араб хэлээр "Бурхны нам" гэсэн утгыг илэрхийлнэ.
Танилцуулга
[засварлах | кодоор засварлах]1982 онд байгуулагдсан. Ирантай ижил Лалын засаглал Ливанд тогтоож, тус бүс нутгаас исламын бус нөлөөллийг хөөн зайлуулах зорилготой. Барууны орнуудын эсрэг бодлого явуулдаг ба Израил улсыг устгах ёстой гэж үздэг. Иран ба Сири улсууд тус байгууллагыг дэмждэг гэгддэг бөгөөд ялангуяа Иран нь тус байгууллагыг байгуулахад оролцсон, мөн зэвсэг нийлүүлж, зарим ажиллагааг нь зааварладаг гэж үздэг. Үзэл санааны удирдагч нь -Мухаммад Хусейн Фадлаллах болсон. Иранаас ирсэн Исламын хувьсгалт харуулын корпус тус байгууллагын шинэ дайчдад цэргийн сургалт явуулж байсан.
1992 онд тус байгууллага анх удаа Ливаны сонгуульд оролцож, дараагийн 20 жилийн хугацаанд тус улсын хамгийн том улс төрийн хүчний нэг болжээ. Хезболла нь Ливаны Шийт урсгалын ихэнх нутаг дэвсгэрийг хянадаг. Үүнд: Өмнөд Бейрут, Өмнөд Ливан болон Бекаа хөндийгийн зүүн хэсэг.
Байгуулагдсанаасаа хойш дотоод гадаадад Барууны орнууд ба Израил эсрэг довтолгоо, алан хядах үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Хуулийн дагуух үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Хезоллах нь исламын хэт даврагч байгууллагад тооцогдох нь элбэг байдаг ч Палестины Хамастай адил улс төрийн сонгуульд оролцдог байгууллага юм. Ливаны парламентийн сонгуульд 1992 онд 8, 1996 онд 7, 2000 онд 12 суудал авах зэргээр тухай бүрт парламентэд төлөөлөлтэй болдог төдийгүй 2005 оны 7 сард эвслийн засгийн газрыг бүрдүүлэхэд оролцож байсан юм.
Мөн ядуусын боловсрол, нийгмийн халамжийн сүлжээ (2002 оны мэдээгээр 9 сургууль, 3 эмнэлэг, 13 амбулаторитой)-тэй учир ядуусын дэмжлэгийг их хүлээдэг.