Jump to content

Хув

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хуван зүүлт. Зууван зүүлт нь 52х32 мм хэмжээтэй байна.
Балтын хув дотор чулуужсан шоргоолж
Санкт-Петербургт байх Екатерины их ордны хуван танхимыг Калининградаас авчирсан хуваар шинэчлэн тохижуулжээ.
Өнгөлөөгүй хув
Польшийн Гданьскт хув олборлож байгаа нь

Хув гэдэг нь модны давирхайн чулуужмал юм. Гоёмсог өнгөтэй байдаг тул хүн төрөлхтөн Неолит буюу шинэ чулуун зэвсгийн үеэс хувыг эрдэнийн чулуунд тооцож, гоёл чимэглэлд хэрэглэсээр иржээ.

Химийн найрлагаас нь хамаарч хувыг 5 ангилдаг. Анхандаа модны давирхай байсан тул заримдаа хуван дотор амьтан ургамал орж чулуужсан байх нь бий.