Иерусалимын хуучин хот
Харагдац
(Хуучин хот (Йерусалим)-с чиглүүлэгдэв)
Иерусалимын хуучин хот ба хэрэм* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Иерусалим | |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii, vi |
Дугаар | 148 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1981 (5-р чуулган) |
Сунгалт | 1982- |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Иерусалимын хуучин хот (Еврей хэл: העיר העתיקה, Араб: لبلدة القديمة) нь өнөөгийн Иерусалим хотын нэг дүүрэг бөгөөд 0.9 км² нутаг дэвсэрийг эзлэн оршдог. 1860-аад оноос хойш Иерусалим хотын нэгэн хэсэг хэмээн авч үзэх болсон уг газар нь олон шашны шүтээн мөргөлийн маш чухал төв юм. Хуучин хот 4 дүүрэгт хуваагдаж байгаад XIX зуунд өнөөгийн хуваарьт оржээ. Өнөөдөр хуучин хот нь Муслим, Христ, Еврейн болон Арменийн гэсэн 4 дүүрэгт хуваагддаг. 1948 оны Араб-Израилын дайны үед Йорданы армийн довтолгоонд хуучин хотын Еврей дүүрэг нилээд эвдрэн сүйджээ.1980 онд Йордан улсын санаачлагаар ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтсан байна. 1981 онд сунгагдсан бөгөөд 1982 онд Еврейн дүүргийг устах аюултай дэлхийн өвд оруулжээ.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Old City (Jerusalem) – Викимедиа дуу дүрсний сан