Jump to content

Хэрэглэгч:Zet24

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Давааянмын Доржсүрэн

[засварлах | кодоор засварлах]
Даваанямын Доржсүрэн

Төрсөн: 1936 оны 3 сарын 1 Арбулаг сумын 6-р багийн нутаг Нарийн Хужиртын Дэнжийн өвөлжөө гэдэг газар гал хулгана жилд төрсөн
Ажил үйл Химийн багш
Гарал үүсэл Монгол
Яс үндэс Халх
Боловсрол Доктор
Шагнал Алтангадас одон

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Хөдөлмөрийн хүндэт медаль

Ардын хувьсгалын ойн медалиуд

Тусгаар тогтнолын одон

Монгол улсын АБТА алдар

Монгол улсын ахмад багш нарын холбооны шагнал Ардын боловсролын шилдэг удирдах ажилтан

Багшийн гавьяа

Багшийн алдар одон

МАН-ын Ахмад зүтгэлтэн

Монголын ХЗЭ-ийн 15-р хурал

Нэгдэлчдийн 5-р их хурал

Монголын багш нарын 3,6-р их хурлуудад сонгогдон ажиллаж явсан

Даваанямын Доржсүрэн нь Арбулаг сумын 6-р багийн нутаг Нарийн Хужиртын Дэнжийн өвөлжөө гэдэг газар гал хулгана жилд ард Гомбожавын хүү болон төрж бага насаа эцэг, эхийн асрамжид хүмүүжиж яваад 6-н настайд эцэг Гомбожав нас барсан тул ээж болон дүү нартайгаа амьдарч Бага дунд, Багшийн дээд сургууль, Намын дээд сургуулиудад тус тус суралцаж төгсөж Химийн багш мэргэжилтэй, Улс төрийн дээд боловсролтой болсон байна. 1955-1962 онд Шинэ-Идэр, Цагаан-Үүрийн дунд сургуульд Биологийн багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж, 1967 оноос Мөрөн 10-н жилийн сургуульд захирал, 1972 оноос Ардын боловсролын хэлтсийн дарга, 1976 оноос Хатгалын 10-н жилийн сургуульд захирал зэрэг боловсролын салбарт 37 жил ажиллаж Хөвсгөл нутгийнхаа хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэх ард түмнээ соён гэгээрүүлэхийн төлөө өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж явсан. Энэ хугацаанд Мөрөн 10-н жилд 920 хүүхдийн хичээлийн байр, Хатгал 10-н жилийн сургуульд 440 хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр, Ардын боловсролын хэлтэст ажиллахдаа шинээр байгуулагдсан дунд сургуулиудад 2180 хүүхдийн суудалтай хичээлийн, 750 хүүхдийн ортой дотуур байрын барилга, Мөрөнгийн төв болон Тосонцэнгэл суманд Филатова гуайн бэлгийн барилгуудыг бариулсан. Багш нарын заах арга чадварыг дээшлүүлэх ажлыг мэргэжлийн ЗАН-үүдэд төвлөрүүлж, багшийн өөрийн идэвх зүтгэл, хамт олны бүтээлч ажиллагаанд түшиглэн хамтран ажилладаг байсан. Мөрөн, Хатгалын 10-н жилийн сургуулиудын хөдөлмөрийн сургалтыг үйлдвэрийн чиглэлээр ажиллуулж Хөвсгөл нуурын хөвөөнд нэг ээлжид 200-250 хүүхэд амрах “Сансар” зусланг 1979 онд байгуулж хүүхдүүдийг Хөвсгөл нуур, байгаль хамгаалах экологийн сургалт ,байгалийн баялаг самар жимс ашиглах, бог малын сүү саалиар цагаан идээ боловсруулах ажлуудыг хийлгэж байсан Ангилал:Хөвсгөл аймаг Ангилал:Хатгалын хүн Ангилал:Хатгал сум Ангилал:Шинэ идэр