Jump to content

Анастасия Ивановна Филатова

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова
БНМАУ-ын тэргүүн хатагтай
Албан тушаал хашсан
1952 оны 1 сарын 26 – 1984 оны 8 сарын 24
ӨмнөхБ. Гүндэгмаа
ДараахАвирмэдийн Даариймаа
Хувийн мэдээлэл
Төрсөн1920 оны 2 сарын 4 (1920-02-04)
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс, Рязань
Нас барсан2001 оны 10 сарын 21
(81 насалсан)
Орос, Москва
Үндэсний харьяалалОрос
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Эхнэр, НөхөрЮмжаагийн Цэдэнбал
ХүүхэдВладислав
Зориг
МэргэжилХүүхдийн төлөө фондын тэргүүн

Анастасия Ивановна Филатова (1920 оны 2 дугаар сарын 4-нд ЗХУ-ын Рязань мужийн Сапажок тосгонд төрж, 2001 оны 10 сарын 21-нд нас барсан) нь БНМАУ-ын төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын эхнэр, БНМАУ-ын тэргүүн хатагтай, орос үндэстэн бөгөөд Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова гэж нэрлэгдэх болсон юм.

Монголын улс төрд, ялангуяа нийгэм, боловсролын хөтөлбөрүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нөхрөө 1984 онд огцорсны дараа Москвад бүх гэр бүлийн хамт амьдардаг байсан бөгөөд хэд хэдэн удаа ярилцлага өгч байжээ.

Ю.Цэдэнбал А.Филатова хоёр 1940-өөд оны дундуур Х.Чойбалсангийн улс төрийн зөвлөх байсан Николай Важновын ачаар уулзсан гэж "Известия" сонины сурвалжлагч Леонид Шинкарев бичсэн байдаг. Тухайн үед ЗХУ-ын Худалдааны яамны Комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга байсан Анастасия Филатова Москвагийн нийтийн орон сууцанд Важновын хөршүүд байжээ. Важновын хүүгийн дурсамжаас үзэхэд Цэдэнбалд охин таалагдаж байна гэсний дараа ВКП(б)-ын Төв хороо Важновт тэдний харилцааг ойртуулахыг зөвлөжээ.

Филатова БНМАУ-д олон жил "Хүүхдийн төлөө фонд"-ын тэргүүнээр ажилласан. Түүнийг 1970-80-аад онд Монгол Төрийн хэрэгт оролцож эхэлсэн гэж буруутгадаг.

Анастасия Филатовагийн захиж гэрээсэлэл үлдээсэнээр түүнийг 2001 оны 10-р сарын 21-нд нас барахад Москвагийн Ваганковскийн оршуулгын газарт оршуулжээ.

Ю.Цэдэнбал, Филатова нар хоёр хүүхэд төрүүлсэн: Владислав ( 1949 онд төрсөн-2000 онд автомашины ослоор нас барсан) Зориг (биологч, Москва хотод охин Анастасия Цэдэнбалтай амьдардаг).

2021 оны 6 сарын 7-нд А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан байна.

А.И.Цэдэнбал Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзжээ. Шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгасан ажээ.