Цагаан хэвлийт нөмрөг бүргэд
Цагаан хэвлийт нөмрөг бүргэд | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Haliaeetus leucogaster Gmelin, 1788 | ||||||||||||||
Амьдрах бүс
|
Цагаан хэвлийт нөмрөг бүргэд (Haliaeetus leucogaster), мөн Цагаан цээжит нөмрөг бүргэд гэгддэг энэ шувуу нь Харцагынхан овог юм.
Тэд Энэтхэгээс Зүүн Өмнөд Ази, Австрали хүртэл далайн эрэг хөвөө, усны ойр нутаглана. Нас гүйцсэн нь цагаан толгой, цээж, хэвлий,сүүлтэй ба нуруун, бусад хэсэг нь саарал, хар өнгөтэй. Сүүл нь богино ба бусад Haliaeetus төрлийн зүйлүүдтэй адил гурвалжиндуу хэлбэртэй.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Цагаан хэвлийт нөмрөгбүргэд зүүн өмнөд Азийн хамгийн том махчин шувуудын нэг болно. Том махир хошуу нь хөх саарал ба бараан үзүүртэй, бор нүдтэй. Эрэгчин нь 70-80 см урт, 1.8-3 кг жинтэй бол эмэгчин нь 80-90 см урт, 2.5-4.5 кг байдаг. Далавчаа дэлгэхэд 1.8-2.2 м болно.
Залуу нөмрөгбүргэд эхний жилдээ бор зүстэй байна. 4-5 нас хүрээд хар цагаан алагласан өд сөдтэй болно.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Тэд загас, тэнгисийн могой, яст мэлхий зэргээр хооллодог. Мөн цэнхэр оцон шувуу зэрэг шувуу, хөхтөн амьтад идэх нь бий.
Үржил
[засварлах | кодоор засварлах]Газрын байршлаас шалтгаалан үржлийн улирал адилгүй байна. Өндөр мод, эсвэл хад цохионы оройд мөчир зэргээр үүр засаж 2 өндөг гаргадаг. Өндөг нь 73 x 55 мм хэмжээтэй.