Цэдэнбазарын Одбаяр
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 2 сарын 5, 1987 |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын заан |
| Улсын заан | 2021 |
| Улсын харцага | 2020 |
| Улсын начин | 2011 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 2 (2011, 2020) |
| Шинэчлэгдсэн огноо: 2024-02-02 | |
Цэдэнбазарын Одбаяр нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, үндэсний бөхийн улсын Заан цолтой бөх.
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2009 онд Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Хүрэлбаатараар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2011 онд АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын харцага Г.Ганхуягаар дөрөв, улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн.
2013 онд АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Амартүвшингээр дөрөв давж тавын даваанд улсын өсөх идэр начин Э.Энхбатад өвдөг шороодсон.
2016 онд АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Болдбаатараар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Э.Ванданцэрэнд өвдөг шороодсон.
2020 онд АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр дөрөв, улсын аварга Ч.Санжаадамбаар тав, цэргийн арслан Т.Дүгэрдоржоор зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. Тухайн жил даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 он давааг нь нөхөн олгож " Монгол улсын заан " цолыг хүртсэн.[1]
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]| Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
|---|---|---|---|---|---|---|
| 2023 | Улс | 512 | Улсын Заан | 1 | ||
| 2022 | Улс | 1024 | Улсын Заан | 4 | ||
| 2021 | Цуцлагдсан | Улсын Харцага | Улсын Заан | Давааг нөхөн олгож цол ахисан. | ||
| 2020 | Улс | 512 | Улсын Начин | 6 | Улсын Харцага | |
| 2019 | Улс | 512 | Улсын Начин | 4 | ||
| 2018 | Улс | 512 | Улсын Начин | 3 | ||
| 2017 | Улс | 512 | Улсын Начин | 2 | ||
| 2016 | Улс | 1024 | Улсын Начин | 4 | ||
| 2015 | Улс | 512 | Улсын Начин | өнжсөн. | ||
| 2014 | Улс | 512 | Улсын Начин | 3 | ||
| 2013 | Улс | 512 | Улсын Начин | 4 | ||
| 2012 | Улс | 512 | Улсын Начин | 2 | ||
| 2011 | Улс | 1024 | Аймгийн Арслан | 5 | Улсын Начин | |
| 2010 | Улс | 512 | Аймгийн Арслан | 1 | ||
| 2009 | Аймаг | 256 | Залуу Бөх | 8 | Аймгийн Арслан |
|
| Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан | ||||||
- ↑ "Бөхчүүд цол, чимгээ гардлаа".
- ↑ "Цэдэнбазарын Одбаярын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.