Jump to content

Цүрүми Шүүжи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цүрүми Шүүжи

Цүрүми Шүүжи, 1966 онд

Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЦүрүми Шүүжи
Төрсөн огноо1938 оны 1 сарын 29
Төрсөн газарТайто, Токио
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрРом 1960Баг
Хүрэл медаль – гуравдугаар байрРом 1960Модон морь
Алтан медаль – нэгдүгээр байрТокио 1964Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрТокио 1964Хувийн олон төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байрТокио 1964Модон морь
Мөнгөн медаль – хоёрдугаар байрТокио 1964Суга савлуур
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрПрага 1962Баг
Алтан медаль – нэгдүгээр байрДортмунд 1966Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрДортмунд 1966Хувийн олон төрөлт

Цүрүми Шүүжи (Япон: 鶴見 修治, つるみ しゅうじ, 1938 оны 1 сарын 29 - ) нь Японы Токио хотын уугуул, гимнастикч. 1960 оны Ромын олимп, 1964 оны Токиогийн олимпоос эрэгтэйчүүдийн багийн төрөлд хошой алтан медаль хүртсэн. Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэсэн. Зодог тайлсныхаа дараа төрөлх сургуульдаа болон Кавай Гакки компанийн гимнастикийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Хожим Японы Гимнастикийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Японы Дожболын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүний сонгуульт албыг хашиж байсан. Өдгөө Японы Олимпчидын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн.

1960 оны Ромын олимпод Цүрүми нарын 6 тамирчны бүрэлдэхүүнтэй Японы баг ЗХУ-ын багийг ялж алтан медаль зүүснээс гадна хувийн олон төрөлтөд бүх 6 тамирчин эхний 9-д орж, гайхалтай амжилт үзүүлэхэд Цүрүми 4-р байр эзэлсэн бөгөөд модон морины төрөлд хүрэл медаль зүүсэн байна. 4 жилийн дараа нутагтаа болсон олимпод Японы эрэгтэй гимнастикчид амжилтаа бататгахад чухал үүрэг гүйцэтгэсэн Цүрүми хувийн олон төрөлт, суга савлуур, модон морины төрөлд мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн АШТ-ий дэвжээнд Цүрүми 1962 онд Прагад болсон тэмцээнээс хувийн олон төрөлтөөр 9-р байр эзэлж, 1966 онд Дортмундад болсон тэмцээнээс мөн хувийн олон төрөлтөөр 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртсэнээс гадна хоёуланд нь багийн төрлөөр алтан медаль хүртжээ. 1998 онд түүний амжилтыг үнэлж тус улс "Хөх туузат алдрын одон" хүртээсэн[1] бол 2008 онд Олон Улсын Гимнастикийн Алдрын Танхимд багтсан 11 дэх япон хүн болжээ.