Чадраабалын Туул
Харагдац
| Чадраабалын Туул | |
| Бүтэн нэр | Чадраабалын Туул |
|---|---|
| Төрсөн өдөр | 5 сарын 15, 1952 |
| Төрсөн газар | Монгол Улсын Өмнөговь аймгийн Номгон сум |
| Яс үндэс | Монгол үндэстэн |
| Улсын иргэн | |
| Ажил үйл | дуучин, |
| Урсгал | цэрэг эх орны сэдэвт |
| Алдар цол | |
| Төр нийгмийн шан МУГЖ | |
Чадраабалын Туул — БНМАУ-ын Гавьяат Жүжигчин дуучин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Өмнөговь аймгийн Номгон суманд хилчний гэр бүлд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын уугуул.
Улаанбаатар хотод 1968-1972 онд Багшийн сургуульд, 1973-1977 онд УБДС-д суралцаж төгсчээ. 1972-1973 он, 1977 оноос хойш ААДБЧ, БЦДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар ажиллажээ.
Ээж, УГЖ Л.Цэрэнпилийнхээ олон жил дуулж мөнхжүүлсэн “Амрагийн дуу”-г залгамжлан тайзнаа амьдруулж “Цэргийн вальс”, "Чамайг үдье" гэхчилэн цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй иргэнлэг уянгын дуунуудаар урын сангаа бүрдүүлжээ.
- “1921-1995 оны дууны найр” хэмээх уралдаан,
- “Ерээд оны дууг хэн сайн дуулах вэ” уралдааны тус тусын дэд байрын шагнал,
- “Алтан намар” дуу хөгжмийн наадмын шагнал,
- 1995 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын алтан цомыг хүртсэн байна.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- МУГЖ /1997-12-11.№80/,
- Алтан гадас одон болон бусад медалиудаар шагнагджээ
Баримт
[засварлах | кодоор засварлах]Түүний ээж БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, дуучин Л.Цэрэнпил ажээ.