Jump to content

Ча Бом-гөнь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ча Бом-гынь-с чиглүүлэгдэв)
Ча Бом-гөний 1979 оны зураг

Дэлхийн хөлбөмбөгийн түүх, тоо бүртгэлийн холбооны нэрлэснээр "Ази тивийн зууны манлай хөлбөмбөгчин", Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн домог болсон тамирчин Ча Бо́м-гөнь (солонгосоор 차범근, жир дуудлага нь [ча-боом гөнь], үсгийн галигаар Ча Бом-гынь, англи латин үсгээр хэвшсэн нь Cha Bum-Kun, оросоор Чха Бом Гын, Бум Кун Ча) 1953 оны 5 сарын 22-нд улсынхаа Кёнги аймгийн Хуасон хотод төржээ.

Ча Бом-гөнь 1972-1978, 1986 онуудад Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт 121 удаа (5-р байр) тоглож, 55 (1-р байр) гоол оруулжээ. Улсдаа агаарын хүчний багт тоглож байсан Ча хилийн чанадын Дармштадт багт шилжснээс хойш 11 жил (1979-1983 оны хооронд Айнтрахт Франкфурт багт, 1983-1989 онд Байер Леверкузенд) Германы мэргэжлийн багуудад тоглоод 98 бөмбөг оруулж, германаар «Tscha Bum» (Ча Бүүм - «Ча нүргээн») гэж хоч авчээ. 1991 оноос Өмнөд Солонгостоо мэргэжлийн баг дасгалжуулдаг болсон Ча 1997-1998 онд шигшээ багийг дасгалжуулж үзсэн. Түүний хоёр дахь хүү Ча Дү-ри өнөө цагт эцгийнхээ шийрийг хатаан хөлбөмбөгдөж яваа.