Чимидийн Гомбо
Чимидийн Гомбо (1934 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг Хөндлөн-Унагай гэдэг газар төрсөн- 2008 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, баримтат киноны найруулагч, кино зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Чимидийн Гомбо нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумынхаа бага сургуульд 1945-1949 онд, мөн аймгийн Баян-Уулын дунд сургуульд 1949-1955 онд суралцаж төгссөн байна.
Монгол Улсын Их сургуулийн тооны ангид элсэн 1955-1957 онд суралцаж байгаад 1960 онд Монгол-Германы хамтран хийх баримтат кинонд хэлмэрчээр ажиллаж дуусгаад өөрийн хүсэлтээрээ 1961 оноос баримтат киноны студид туслах найруулагчаар, улмаар 1961 оны 4 сарын 8-наас эхлэн орон тооны туслах найруулагчаар томилогдон ажилласан.
Түүний “Хамтын хүч”, “Шинэ амьдрал”, “Цэцэн уулынхан”, “Өргөн айлсалт”, “Соёлч аяныхан” зэрэг уран бүтээлүүд нь цаг үеийн зорилтыг нэн тэргүүнээ тусган хэрэгжүүлсэн шинэ үйлс, тэргүүн туршлагын сурталчилгааны шилдаг бүтээлүүд болсон юм. Ч.Гомбын бүтээсэн нийтлэл, хөрөг сурвалжилсан тэмдэглэлүүд нь ямагт асуудал дэвшүүлж хүний сэтгэлийн гүн рүү орж амьдралын бодит үнэнийг өгүүлж чадсан байдгаараа онцлогтой. Ч.Гомбын “Ус эрдэнэ”, “Хариуцлага хүлээх хүн”, “Жаахан шаргын нутгаар”, “Ая ээж”, “Морьтой дарга”, “Их говийн тэмээчин” зэрэг бүтээлүүд нь Монголын шилдэг баримтат кинонуудын тоонд зүй ёсоор ордог хийгээд 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн үеийн сэдвээр бичсэн “Эзэнгүй айл” уран сайхны кино зохиол нь Монгол телевизийн анхны олон ангит киноны үндэс болсон билээ.
1967 онд оператор Ч.Цэнджавтай хамт Вьетнам орноор явж тус ард түмний баатарлаг тэмцлийн тухай “Вьетнамд сурвалжилсан тэмдэглэл”, “Дайны мөрөөр” кинонуудыг бүтээсэн бол 1979 онд Кампучид Пол Потын үйлдсэн цуст яргаллын ул мөрийг шинэ амьдралын гэрэл гэгээ, итгэл найдварын үетэй нь хослуулан тод томоор гаргасан кино сурвалжилга нь жинхэнэ уран бүтээлч нийтлэлч хүний улс төрийн нийтлэлийн шинэчлэлт бүтээлүүд болсон юм.
Ч.Гомбо нь хамгийн анхны зохиолоо 1968 онд “Өвөлжих хун” нэртэйгээр бичсэнийг найруулагч Г. Жигжидсүрэн 1969 онд “Анхны алхам” нэртэй дэлгэцийн бүтээл болсон билээ. Үүний дараа “Баянбулагийнхан”, “Хань”, “Моторын дуу”, “Гэрлэж амжаагүй явна”, “Эцгийн голомт”, “Эзэнгүй айл”, “Алтан хөрш” уран сайхын кино зохиолууд болон улс орныхоо амьд түүхийн он дарааллыг бүрдүүлсэн олон арван баримтат киног бүтээсэн нь дэлхийн олон улсын кино наадмуудаас зохих үнэлгээг авч байсан найруулагч байв.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Кино зохиол
[засварлах | кодоор засварлах]- Анхны алхам 1969 он
- Өөдөө хаясан чулуу 1970 он
- Баянбулагийнхан 1973 он
- Моторын дуу 1973 он
- Хань 1975 он
- Хүний төлөө 1976 он
- Давааны цаана даваа 1977 он
- Үүрийн цолмон 1979 он
- Итгэл гомдол 1980 он
- Гэрлэж амжаагүй явна 1981 он
- Их замын тоос 1985 он
- Эцгийн голомт 1992 он
- То Ван 1995 он /Гантогтохтой хамтарч зохиолыг бичиж , өөрөө найруулагчаар ажилласан/
Баримтат кино
[засварлах | кодоор засварлах]- Малны хамуу өвчинтэй тэмцэе 1963 он
- Аж үйлдвэрийн комбинатын 30 жилийн оы – 1964 он
- Малын тэжээл – 1964 он
- Жаахан шаргын нутгаар /Сүхбаатар аймгийн декад/ -1965 он
- Чанарын төлөө – 1966 он
- Манижировкт болсон уулзалт – 1966 он
- Хамтын хүч /нэгдлийн тухай/ – 1967 он
- Ноос бол алт – 1968 он
- Домогт хороо – 1968 он
- Түрэмгийлэлээ зогсоо – 1968 он
- Таны төлөө – 1969 он
- Шинэ амьдрал – 1969 он
- Хувьсгалт хэвлэлийн 50 жил -1970 он
- Манай эрхэм зочин /Чех улсын/ – 1970 он
- Анд нөхдийн айлчлал – 1970 он
- Эрхэм хүндэт зочин /Куба улс/ -1970 он
- Хан хөхийн нутгийнхан – 1972 он
- Дорнод аймаг – 1972 он
- Их ой – 1972 он
- Цэцэн уулынхан – 1972 он
- Шинэнийг эрсээр – 1972 он
- Намын хорооны нарийн бичгийн дарга – 1973 он
- БНСЧУ-ын төлөөлөгчид манай оронд – 1974 он
- Манай эрхэм хүндэт зочин /Нгуен Хиу тно/ – 1974 он
- Ган нийвийн эзэд – 1975 он
- Алтан бүс – 1975 он
- Вьетнамд сурвалжилсан тэмдэглэл – 1975 он
- Нэг минутын үнэ – 1976 он
- Их говийн айл – 1975 он
- Монгол кино 40 жил – 1975 он
- Б.Дамдинсүрэн /хөгжмийн зохиолч / – 1977 он
- Найрамдал – 1978 он
- Ус эрдэнэ -1978 он
- Ахан дүүгийн сэтгэлээр – 1978 он
- Хан хэнтийн уянга – 1979 он
- Вьетнам Кампучид хийсэн тэмдэглэл – 1979 он
- Амьдрал утга зохиол – 1979 он
- Сонгосон зам – 1979 он
- Соёлч аяныхан – 1980 он
- Сансрын ахан дүүс – 1981 он
- Найрамдлын уянга – 1982 он
- Арын сайхан хангай – 1983 он
- Манай багш -1983 он
- Цаст алтайн адуучин – 1983 он
- БНМАУ – 60 жил – 1984 он
- Алдрын зам – 1985 он
- Сүүгээр бичсэн алдар - 1985 он
- Ая ээж – 1985 он
- Эр хүн зорьсондоо – 1985 он
- Коммунистын нэр төр – 1986 он
- Уралдах дуртай охин – 1987 он
- Ээжийн бүүвэй – 1987 он
- Хариуцлага хүлээх хүн – 1987 он
- Монгол сурын харваа – 1987 он
- Манай жүжигчинд Камбуж орноор – 1987 он
- Кампучи орноор – 1988 он
- Адуучин – 1988 он
- Малаа хэн маллах вэ – 1989 он
- Найдвар – 1989 он
- Малд хайртай хүн – 1989 он
- Морьтой дарга – 1989 он
- Найрамдлын гэрээ -1990 он
- Аян замын тэмдэглэл – 1990 он
- Тэмээгүй тэмээчин – 1990 он
- Хоточ монгол нохой – 1991 он
- Залуу гэр бүл – 1991 он
- Лүн уулынхан – 1991 он
- Монголын бөө мөргөл – 1992 он
- Их буучид – 1992 он
- Голомт бадраах үйлс – 1992 он
- Эрхэмсэг гүн Мака Чархи Сриндром манай оронд -1993 он
- Дурсамж дүүрэн 20 жил – 1994 он
- Монгол телевиз 30 жил -1997 он
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Чимидийн Гомбын уран бүтээлийг үнэлэн ойн медалиуд,
- Соёлын тэргүүний ажилтан цол,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа,
- Алтан гадас одон,
- МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байжээ.