Чингай хотын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс
Чингай хотын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс (хятад: 镇海等处宣慰司, пиньинь: Zhènhǎi děng chù xuān wèi sī) нь Өлзийт хааны Да Дэгийн арван нэгдүгээр онд Чингай хотод байгуулсан Юань улсын засаг захиргааны тогтолцооны тусгай нэгж юм. Газар зүйн байршилын талаар судлаачид Ховд хотын орчимд эсвэл Алтайн өвөр говийн аль нэг газарт гэж үздэг байсан ч, "Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2014 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг "Халзан ширэг" хэмээх газарт археологийн сорилын малтлага хийжээ. Халзан ширэг балгас нь Шарга сумын төвийн баруун өмнө зүгт 10 км-т, Шаргын цагаан нуурын зүүн зүгт 15 км-т, Шаргын голын өмнө хөвөөнд буй зуйвандуу дөрвөлжин шороо хэрэм бүхүй, багашаархан балгас юм. Энэхүү 15 хоногийн хугацаанд Халзан ширэг балгаст археологийн сорилын малтлага хийж, он цаг тогтоох лабориторийн шинжилгээний дээжийг авчээ. Малтлага судалгаараа олон тооны ахуйн хэрэглээний ваар савны хагархай, бод, бог малын яс, төмөр хайлуулж байсан бололтой төмрийн баасны үлдэгдэл болон ясан эдлэлүүд илэрч олджээ. Олдвороос өнгөрсөн оны сүүлээр Японы улсад нарийн судалгаанд оруулж, 13-р зууны Монголын эзэнт гүрний үед Чингис хаан төв азид довтлон явахын төлөө замдаа байгуулаад ашиглаж байсан цэргийн түшиц хот Чингай балгас мөн болохыг тодорхойлсон байна."[1]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Чингай балгасыг Чингис хааны зарлигаар баруун зүгт дайлах аян дайнд цэргийн хүнсийг тариулах болон хятад газраас зөөсөн хүнсний зүйлийг авчруулах боомт болгон ашиглахаар тооцоолж, 1216 оноос Чингай ноёноор хариуцуулж байгуулсан. Хубилай хааны үед уг хотыг Хархорумын ерөнхий захирагчын ордон хавсран захирч, хятад цэргийг суулган тариа тариулж, Хайду ханы цэргээс сэргийлэн суулгаж эхэлсэн нь 1310 он хүртэл байрлаж байсан. Буянт хааны засаглалын жилүүдэд уг хотод 4800 гаруй өрхтэй байсан. 1323 онд Чингай хотын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс татан буугдаж цаашид яасан нь тодорхойгүй.