Чогсомын Балдар

Чогсомын Балдар
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилэмч

Чогсомын Балдар - Монгол улсын Ардын Эмч мэс засалч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

  • 1972 онд АУДэС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
  • 1973, 1975, 1982, 1996 онд мэргэжил дээшлүүлэх дамжаануудад суралцаж мэс засалчаар мэргэшсэн байна.
  • 1972 оноос клиникийн III, I эмнэлэг, Цэргийн клиникийн төв госпитальд эмчээр ажиллаж байгаад
  • 1984 онд ЗХЖШ-т мэс заслын ерөнхий мэргэжилтэн,
  • ЗХКТГ-ийн зөвлөх эмчээр ажиллажээ.

Мэс заслын эмчээр ажиллах хугацаандаа 17800 гаруй хүнд том, жижиг мэс засал хийсний 60 хувь нь хэвлийн хөндийн мэс засал байжээ.

Алслагдсан цэргийн анги, салбарт 261 удаа дуудлагаар ажиллаж, яаралтай болон төлөвлөгөөт тусламжийг газар дээр нь 150 хүнд үзүүлсний наймыг нь хээрийн нөхцөлд хийсэн бөгөөд ямар нэг эндэгдэл гараагүй байна.

ЗХ-ний мэс заслын ерөнхий мэргэжилтнээр ажилласан хугацаанд 20 гаруй эмч, 60 гаруй сувилагчийг мэргэшүүлж дадлагажуулсан байна.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Ажиллах хугацаандаа

  • мэс заслын эмчилгээний 14 шинэ арга техник нэвтрүүлж,
  • 2003 оноос хэвлийн дурангийн мэс заслыг хийж 70 хүнийг эмчлэн эдгэрүүлжээ.
  • 4 ном, олон заавар, журам, стандарт боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Цол зэрэг[засварлах | кодоор засварлах]

  • Мэс заслын эмчийн тэргүүлэх зэрэг,
  • клиникийн профессор цол

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ эмчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.