Jump to content

Чойдогийн Базарваан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чойдогийн Базарваан нь Монголд модернизмын анхны төлөөлөгчдийн нэг зураач юм.

Чойдогийн Базарвааны "Бүрдийн элс" зураг нь социолизмын үеийн хүүхдийн сурах бичигт байдаг. "Бүрдийн элс" уран зургийг зураач Ч.Базарваан cap гаруй хөдөө явж бүтээсэн боловч хэн ч тоогоогүй гэдэг. Хожим нь хэдэн жилийн дараа "Бүрдний элс" зураг нь Монголын шилдэг арван зургийн тоонд орж урлаг судлаачдын анхаарлын төвд явж ирсэн билээ.

Ч.Базарваан нь 1963 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.

1963 онд ЗСБНХУ-ын Москва хотноо Монголын үзэсгэлэн

1974 онд Болгар улсад Олон улсын үзэсгэлэн

1975 онд Герман улсын Берлин хотод Олон улсын үзэсгэлэн

1977 онд Узбекстан улсын Ташкент хотод Азийн урчуудын олон улсын үзэсгэлэн

1979 онд ЗСБНХУ-ын Москва хотноо Монголын үзэсгэлэн

1992, 1993, 1998 онд Японы улсын Токио хотноо бие даасан үзэсгэлэн

1957 онд Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулсан уралдааны тэргүүн байр

1989 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

1991 онд Сүхбаатарын одон

1998 онд Азийн соёлын сангийн шагнал