Шаазгай

Шаазгай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Шаазгай, Pica
Зүйл: P. pica
Латин нэр
Pica
Бриссон, (1760)

Шаазгай буюу жинхэнэ шаазгай (Pica) нь Хэрээний овгийн шувуу бөгөөд Европ, Ази болон Африкийн баруун хойд хэсэгт амьдарна.

Шаазгай нь 40-51 см урт байна. Толгой хүзүү, цээж нь гялалзсан хар өдтэй ба ногоон хөхдүү туяатай. Гэдэс, далны орчим өд нь цагаан байдаг. Сүүл нь ногоовтор солонгорсон хар өнгөтэй. Эр нь эмээс биеэр арай том юм.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Шавж хорхой, модны үр жимс гэх мэтээр хооллоно. Хүрэлзгэнэ, чихүүр хорхой зэрэг газар, хөрсөнд байх хорхой мөн иддэг. Намар болоход царцаа барьж иддэг ашигтай шувуу юм.

Үржил[засварлах | кодоор засварлах]

1 сарын дундаас үүр засах газар хайж олон, 3 сарын дундуур гэхэд модны мөчир, сүрэл гэх мэт ашиглан үүрээ барьж дуусдаг. Үл мэдэг ногоондуу туяатай 5-6 өндөг гаргах ба 20 өдрийн дараа хагаран ангаахай болдог.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Шаазгай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан