Jump to content

Шагдарын Санжсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шагдарын Санжсүрэн
Хувийн мэдээлэл
Хочнууд
Нахиу
Төрсөн огноо1906 он
Нас барсан огноо199?
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Улсын арслан1942
Улсын заан1937
Улсын начин1935
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн0
Үзүүрлэсэн1
Шөвгөрсөн3

Шагдарын Санжсүрэн (1906 - 199?) нь Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. "Нахиу" Санжсүрэн гэж алдаршсан.

7 настайгаасаа нутгийнхаа (Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу) Галуутайн хийдэд шавилан сууж шашны ном үзэж эхэлжээ. Хожим Гандантэгчэнлин хийдэд сууж байв. Тэр үедээ улсын наадамд барилдаж үзүүр түрүүнд үлдсэн бөгөөд лам хүн түрүүлж болдоггүй үе байсан тул унаж өгөн үзүүрлэсэн ч түүнд улсын арслан цолыг өгсөн байна.

  • 1935 онд 6 давж улсын начин болов
  • 1937 онд 6 давж улсын заан цол хүртжээ
  • 1942 онд 8 давж үзүүрлэн улсын арслан болсон байна