Шивэр хөхбух

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Шивэр хөхбух
Siberian Tit Parus Cinctus 2006 03 07.JPG
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Aves
Баг: Бор шувуу хэлбэртэн
Овог: Хөхбухынхан (Paridae)
Төрөл: Poecile
Зүйл: P. cinctus
Латин нэр
Poecile cinctus
(Boddaert, 1783)
Ижил утгатай нэршил

Parus cinctus


Шивэр хөхбух эсвэл Саарал толгойт хөх бух, урьдны нэр Лапланд хөх бух, (Poecile cinctus, Parus cinctus) нь Хөхбух овгийн бор шувуу хэлбэртэн шувуу юм. Энэ шувуу Скандинав, хойд Ази, Хойд Америк, Аляска, Канадад өргөн тархан амьдардаг ба нүүдэлдэггүй.

Шивэр хөхбух нь томхон биетэй хөх бух бөгөөд 13.5–14 см урт, 11–14.3 гр жинтэй. Хар бордуу өнгийн толгой, цагаан хацар, бор дал, хардуу далавч, гэдэс хэвлий хэсэг нь цагаан ба хажуу бөөр нь цайвар бор юм.

Бусад ихэнх хөхбухын хамт Parus төрөлд тооцогдож байсан ч, шинжилгээний үндсэн дээр Poecile төрөлд салгаж тооцох болсон.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Шивэр хөхбух (Poecile cinctus) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан