Jump to content

Шимэгчлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Tetragnatha montan аалзыг шимэгчилж буй авгалдай
Хялгасан шимэгч хорхойн амьдралын мөчлөг

Шимэгчлэл буюу паразитизм (Англи: parasitism) гэдэг нь нэг организм нөгөөгийнхөө буюу шимэгч организм нь өөр организмын дээр эсвэл дотор амьдарч, түүндээ хор хөнөөл учруулан, шим тэжээл, аюулгүй байдлаар хангагдан амьдрах хэв маягт дасан зохицсон, амьтдын хоорондын нягт харилцааг хэлнэ. Шимэгч гэх зүйл ангид хумхаа, нойрны өвчин болон цусан суулга үүсгэгч нэг эст эгэл биетүүд; дэгээ хорхой, бөөс, шумуул, цус сорогч сарьсан багваахай зэрэг амьтад; зөгийн балны мөөгөнцөр, цагариган хорхойн үүсгэгч мөөгөнцөр; цагаан борз зэрэг ургамал багтна.

Тээгч амьтнаа шимэгчлэн эзэгнэх 6 үндсэн паразитлаг стратеги байдгаас, тухайлбал шимэгчээс үүдэлтэй кастраци (голдуу эм амьтны үржлийн замыг нь гэмтээн үхэн үхтэл нь биеийнх нь энерги, шим тэжээлээр тэтгэгдэх), шууд хүрэлцлээр дамжих, тэжээлийн замаар дамжих (идэгдэх замаар), хазалтаар дамжих зэрэг орно. Ангиллын нэг гол ялгаа нь инвазив буюу тархан орших шинж чанарт нь оршино: эндопаразит нь тээгчийн биед амьдардаг; эктопаразит нь гадаа, гадаргуу дээр амьдардаг.

Шимэгч хорхой нь махчин амьтны нэгэн адил “агнагч” боловч нийтлэг махчин амьтдаас хамаагүй жижиг, агнаж буй амьтнаа устгалгүй урт хугацааны турш амьд байлган шимэгчилдгээрээ ялгаатай. Шимэгч хорхойнууд маш нарийн төрөлжин хөгжсөн байдаг бөгөөд тодорхой нэгэн шимэгч бас нэгэн тодорхой төрлийн амьтнаа л шимэгчлэх нь олон. Мөн тэд тээгчээсээ илүү хурдан үрждэг. Сонгодог жишээнд сээр нуруутан амьтад ба туузан хорхой, хумхаа өвчин үүсгэгч Plasmodium төрөл, бүүрэг бөөс зэрэг багтана.

Шимэгч хорхойнууд тээгч организмын үржих чадвараас эхлээд зан авирыг хүртэл өөрчлөх зэргээр биеийн хүч тамир, амьдралын чадавхыг бууруулдаг. Үүнийхээ сацуу амьд үлдэхэд шаардлагатай нөөц тэжээлийг ашиглах замаар өөрсдийн бие бялдар, чийрэгжилтийг нэмэгдүүлдэг.

Бөөрөнхий өт, туузан хорхой зэрэг шимэгч хорхойн тухай хүмүүсийн мэдлэг эртний Египет, Грек, Ромоос эхтэй. Орчин үеийн эхэн үед Антони ван Левенгук 1681 онд өөрийн микроскопоор Giardia lamblia-г ажигласан бол Франческо Реди хонины элэгний шимэгч болон хачиг зэрэг дотоод болон гадаад шимэгчдийг дүрсэлсэн байдаг. Орчин үеийн паразитологи нь 19-р зуунд хөгжиж эхэлсэн.

Хүн төрөлхтний соёлд паразитизм нь үргэлж сөрөг утгыг агуулдаг. Үүний жишээнээс дурдвал Жонатан Свифтийн 1733 онд бичсэн "Яруу найргийн тухай: Rhapsody" шүлэгт яруу найрагчдыг улангарсан шимэгч хорхой шавжтай зүйрлэсэн хошин шогийн дүрслэл, Брам Стокерын 1897 онд бичсэн зөгнөлт зохиол Дракула готик аймшгийн роман болон түүний хожим найруулсан олон зохиолд цус уудаг шимэгч хорхойг сөргөөр дүрсэлсэн байдал, мөн Ридли Скоттын 1979 онд бүтээсэн "Харь гаргийнхан" кинонд шимэгч харь гаргийн төрөл зүйлийг харуулсан олон бүтээлийн нэг байсан зэрэг юм.