Jump to content

Шинг Хуйна

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шинг Хуйна
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Хятад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Шинг Хуйна
Төрсөн огноо 1984 оны 2 сарын 25
Төрсөн газар Хантинг дүүрэг, Вэйфанг, Шандонг муж
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Афин 2004 10,000 м
Азийн наадам
Хүрэл медаль – гуравдугаар байр Бусан 2002 10,000 м

Шинг Хуйна (Хятад: 邢慧娜; пиньинь: Xíng Huìnà; 1984 оны 2 сарын 25-нд Шандонг мужийн Вэйфанг хотын Хантинг дүүрэгт төрсөн) нь Хятадын хөнгөн атлетикч юм.

Шинг Шандонг мужийн Вэйфанг хотын Хантинг дүүрэгт тариачны гэр бүлд төржээ. Тэрээр 1.66 м өндөртэй, 50 кг жинтэй. Шинг Вэйфанг хотын спортын сургуульд Чи Южайгийн удирдлага дор хөнгөн атлетикаар хичээллэж эхэлжээ. Тэгээд Шандонгийн Спортын Технологийн Институтад 1999 онд элсэн орж, Ин Янцины удирдлагаар бэлтгэл хийх болов.

2001 оны Хятадын Бүх Ард Түмний Спартакиадад 1500 м-т 4:10.43, 5000 м-т 14:56.15 амжилт үзүүлсний дараа 2002 оноос шигшээ багтаа багтах болжээ. Мөн онд Бусанд болсон Азийн наадмаас 10,000 м-н зайд 31:42.36 амжилтаар хүрэл медаль зүүв.

Улмаар 2003 оны Дэлхийн АШТ-д 7-р байр эзлэхдээ 30:31.55 амжилтаар өсвөр үеийнхний дэлхийн дээд амжилтыг эвджээ. Хожим уг амжилтыг 2008 оны Бээжингийн олимпын үеэр Кенийн Линет Масай ахиулсан юм.

2004 оны Афины олимпод Шинг Этиопын гүйгчдийн 10,000 метрийн зай дахь ноёрхлыг зогсоож, 30:24.36 амжилтаар алтан медаль зүүв. Харин 2005 оны ДАШТ-д 5000 м-т 5 (14:43.64), 10,000 м-т 4-р байр (30:27.18) эзэлсэн байна.

Хувийн дээд амжилт

[засварлах | кодоор засварлах]
  • 1500 м: 4:09.01 (2003)
  • 5000 м: 14:43.64 (2005)
  • 10,000 м: 30:24.36 (2004)

Тэрээр 2005 оны Хятадын Бүх Ард Түмний Спартакиадад 1500 метрийн зайд 4:03.00 амжилт үзүүлсэн ч түүний өрсөлдөгч Лю Цинг түүнийг гүйцэж түрүүлэхийг оролдоход хашсан хэмээн гомдол гаргасны улмаас Шингийн амжилтыг хүчингүйд тооцжээ.