Jump to content

Шүдлэг хошоон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шүдлэг хошоон

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Fabales
Овог: Буурцагтан
Дэд овог: Цэцэгт буурцагтан
Бүл: Хошоонгор
Төрөл: Хошоон
Зүйл: Шүдлэг хошоон
Латин нэр
Melilotus dentatus
(W. et K) Pers.


Шүдлэг хошоон (Латин: Melilotus dentatus (W. et K.)) нь буурцагтны овгийн, өвслөг, хоёр наст, хошооны төрлийн нэгэн зүйл ургамал.[1]

Шүдлэг хошооны Сэлэнгэ-1 сортын таримал хувилбарыг, МААЭШХ-д Д.Алимаа, Ц.Ариунболд, Ч.Мөнхбат нар, нутгийн дээжүүдээс шалгаруулан бөөнийн сонголтын аргаар гарган авч, 2014 онд Улсын сорт сорилтын зөвлөлд бүртгүүлсэн.[2]

Морфологийн шинж

[засварлах | кодоор засварлах]

Шүдлэг хошоон нь хоёр наст, хөгжлийн хэмээр хоёрдмол хөгжилтэй, өөрөөр хэлбэл өвөлжих ба зусах найлзуур үүсгэдэг, буурцагт ургамал. Хошоон нь амьдралын анхны жилдээ тарьснаас хойш 45-50 хоног ургалт нь үргэлжлээд 4-5 найлзууртай, 20.5 - 23.0 см өндөртэй салаалалтын үе шатандаа өвөлжилтөнд шилжинэ. Амьдралынхаа 2 ба дараагийн жилүүдэд хаврын сэргэн ургалтаас цэцэглэлт хүртэл 40 - 45 хоног, үр боловсролт хүртэл 106 - 110 хоног ургалт нь үргэлжилэх ба 70.0 - 76.0 хувийн өвөлжих чадвартай.

Иш босоо хэлбэртэй цэцэглэлтийн шатандаа 100-125 см өндөр ургадаг, хажуугийн ишний тоо 13-15 ш, цайвар ногоон өнгөтэй, зайдмын тоо 14-15 , урт нь 6,7 см

Навч нь гурвалсан, нийлмэл, навчны дагавар юлдэрхүү, суурьтай шүдэрхэг навчинцар, гонзгойвтор, зөвхөн нэг талдаа 15-20 шүдтэй, навчны урт 2.4 см, өргөн 0.6 см, талбай 0.9 см2.

Цэцэг нь тод шар өнгөтэй, цилиндр хэлбэртэй, нэг ишин дээр 42-47 ш цэцэг байрлана, урт 8.6 мм.

Буурцаг нь гонзгойвтор нумарч тахийсан шилбэн дээр унжиж байрладаг, бор шаравтар торлог үүртэй.

Бутны үрийн ургац 11.6 - 13.0 г. 1000 үрийн жин 1.9 - 2.0 г. Шүдлэг хошоон нь оройн болцтой, налалтанд тэсвэртэй. Бутан дахь нийт буурцагийн 90-95 хувь боловсрох үедээ асгардаг.

Нялх үед бүх төрлийн мал жигд сайн иддэг ба цэцэглэлтийн үеийн хуурай бодист 9.51 хувь уураг, 31.7 хувь эслэг агуулдаг тэжээлийн ургамал. 1 кг өвсөнд 8.5 MJ солилцолын энерги, 54 г уураг агуулагдана. Цагаан ба шар хошоонтой нэгэн адил, тариалангийн талбайд ногоон бордуур, бүрхүүл ургамал байдлаар тариалж хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулахад ашиглагдах боломжтой.

Ногоон бордуурын тухай эндээс үзнэ үү!

  1. "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
  2. [1][permanent dead link], МААЭШХ
  • Neltje Blanchan (2005). Wild Flowers Worth Knowing. Project Gutenberg Literary Archive Foundation. {{cite book}}: Text "Blanchan, Neltje" ignored (help)
 Commons: Melilotus dentatus – Викимедиа дуу дүрсний сан