Эва Клобуковска
| |||||||||||||||
|
Эва Янина Клобуковска (пол. Ewa Janina Kłobukowska, 1946 оны 10 сарын 1-нд төрсөн) нь Польшийн ойрын зайн гүйгч юм. Тэрээр 1964 оны Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн 4x100 метрийн буухиа уралдаанаас алт, 100 метрийн гүйлтийн төрлөөс хүрэл медаль хүртжээ.
1965 онд Прага хотноо 100 метрийн зайд 11.1 секунд гүйж дэлхийн дээд амжилт тогтоосон аж.
Мөн 1966 оны Европын АШТ Будапешт хотод зохиогдоход 100 метр, 4x100 м-ийн буухиад алт, 200 метрийн зайд мөнгөн медаль хүртжээ.
Харамсалтай нь Эва хүйсийн шалгалтад унасан анхны олимпын тамирчин болж түүхэнд үлджээ[1]. 1967 онд хромосомын тестээр "нэг хромосом хэт олон байна" гэсэн дүн гарч, тэмцээн уралдаанд орох эрхээ хасуулжээ. Гэхдээ түүнд хромосомын яг ямар гажиг илэрсэн талаарх мэдээлэл дэлгэгдээгүй юм[2]. Хожим Эва жирэмсэн болж, хүү төрүүлсэн гэсэн мэдээ бий[3][4].
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Sports gender controversies". Daily Telegraph. 2009-08-20. Татаж авсан: 9 сарын 3.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Sloane, Ethel. Biology of Women (2001) 4th edition, Cengage Learning p159
- ↑ Patricia Warren. "The Rise and Fall of Gender Testing". outsports.com. Archived from the original on 2004-11-25. Татаж авсан: 9 сарын 3.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ David Smith. "Caster Semenya sex row: 'She's my little girl,' says father". The Guardian. Татаж авсан: 9 сарын 3.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)
- 100 метрийн гүйлтийн олимпын аварга
- 4х100 метрийн буухиа гүйлтийн олимпын аварга
- 100 метрийн гүйлтийн европын аварга
- Польшийн 100 метрийн гүйгч
- Польшийн 200 метрийн гүйгч
- Польшийн 4х100 метрийн буухиа гүйгч
- Польшийн олимпын аварга
- Польшийн олимпын хүрэл медальтан
- Польшийн олимпын оролцогч
- 1964 оны зуны олимпод оролцогч
- Варшавын тамирчин
- Польшууд
- 1946 онд төрсөн