Jump to content

Эгэл зана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эгэл зана


Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Бужиргынхан
Төрөл: Pyrrhula, Зана
Зүйл: P. pyrrhula
Латин нэр
Pyrrhula pyrrhula
(Линней, 1758)

Эгэл зана, Pyrrhula pyrrhula, нь жижиг биетэй, Fringillidae Бужиргынхан овгийн шувуу юм.

Энэхүү шувуу нь Европ болон Азийн сэрүүн бүсэд амьдрах ба голдуу суурин байх ч, хойд зүгийн нилээд нь өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэдэг.

Манай оронд хотын ойр орчим, Туул гол, Их Тэнгэрийн ам хавьд таарна. Эгэл зана холимог болон шилмүүст мод бутлаг газар амьдрах ба 4 м гаруй өндөр өргөн мод бутанд үүрээ засдаг. Голдуу 4-7 өндөг гаргах ба ургамлын үр, жимс, шавьж зэргээр хооллоно.

Үржлийн үеэс бусад үед олноор сүрэглэхгүй, ихэвчлэн хосоор эсвэл нэг гэр бүлээр амьдардаг.

Энэхүү шувууны биеийн урт 15 см ба нуруу хэсэг нь саарал, нислэгийн дэвүүр өд, богино цомбогор хошуу, толгой нь хар өнгөтэй. Нас бие гүйцсэн эр нь цээж хэвлий хэсгээр улаан ба эмэгчин, залуу шувуу нь саарал цээжтэй байна. Эгэл зана чихэнд чимэгтэй шулганан жиргэж дуугардаг.

Pyrrhula pyrrhula
 Commons: Pyrrhula pyrrhula – Викимедиа дуу дүрсний сан