Энэтхэг-Хятадын бар
Appearance
Энэтхэг-Хятадын бар | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Panthera tigris corbetti Вратислав Мазок, 1968 |
Энэтхэг-Хятадын бар буюу Корбеттийн бар (Panthera tigris corbetti) Камбож, Лаос, Малайз, Бирм, Тайланд, Вьетнамд тархсан барын дэд зүйл. Корбеттийн бар хэмээх нэр нь энэ дэд зүйлийн латин нэршлээс (Panthera tigris corbetti) гаралтай бөгөөд латин нэрийг анчин Жим Корбеттийн дурсгалд зориулан өгсөн ажээ.
Биеийн шинж
[засварлах | кодоор засварлах]Эрэгчин бар 2.55-2.85 м урт, 150-195 кг жинтэй, гавлын урт 319-365 мм. Дундаж эрэгчин 2.74 м урт, 180 орчим кг жинтэй. Том эрэгчин 250 кг-аас ч дээш жин татдаг.
Эмэгчин нь 2.30-2.55 м урт, 100-130 кг жинтэй, гавлын урт 275-311 мм. Дундаж эмэгчин 2.44 м урт, 115 орчим кг жинтэй.