Энянь хаан
Appearance
Энянь хаан (хятадаар:遏捻可汗) (?-848) бол Уйгур улсын хаан цолыг залгамжилсан сүүлчийн язгууртан юм. Үже хаан Ли Сыжунд алуулсны дараа түүний дүү хаан болсон гэж Хятадын түүхэнд бичигдэн үлджээ.
- 846 онд Уйгурын 5000 орчим өрхийг авч, Кумоси аймгийн ноён Ши Шелантай холбоо тогтоож, түүний газар нутагт нутаглав.
- 847 оны зун Тан улсын жанжин Жан Жун-ү цэрэг удирдаж тэдний нуугдсан Кумоси аймгийн нутагт довтлон орж, Кумосиг эзлэхэд Энянь өөрийн ардаа авч Шивэй аймгийн нутаг руу зугтав.
- 848 онд Тан улсын Сюаньзун хаан Энянь хааны зүгт элч илгээж, Энянийг Юй мужид хүрч ирэн, найрамдал тогтоох санал тавьжээ. Энэ явдалд итгэсэн тэрбээр цөөн бараа бологчдын хамтаар Юй мужид очиход Жан Жон-үгийн тушаалаар Энянь хааныг барьж алах урхи бэлдсэн байсныг мэдэж, 12 цэрэг, хатан, хүүгийн хамт баруун зүгт зугтжээ. Харин түүний цаашдын намтар бүрхэг байдаг. 5000 өрх уйгурууд Шивэй аймгийн нутагт үлдэж, тэдний дунд шингэжээ.
Өмнөх Үже хаан |
Уйгурын хаан 846-848 |
Дараах Байхгүй |