Jump to content

Эрих фон Манштайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эрих фон Манштайн
Генерал-фельдмаршал Эрих фон Манштейн
Хувийн мэдээлэл
Төрсөн1887 оны 11 сарын 24 (1887-11-24)
Пруссийн Хант Улс,
Германы эзэнт гүрэн, Берлин
Нас барсан10 June 1973(1973-06-10) (85 насалсан)
ХБНГУ, Бавари
RelationsЭлизавет Вон Карстед (г. 1910; сал. 1938)
Шарлотта Руеффер (г. 1938)
Шагнал


Цэргийн алба
Харьяалал
Салбар Германы Эзэн Хааны Арми
Райхсвер
Вермахт
Алба хаасан жил1911–1944
Цол генерал-фельдмаршал
Commands
Тулаан/дайнДэлхийн нэгдүгээр дайн

Дэлхийн хоёрдугаар дайн

Фриц Эрих Георг Эдуард фон Манштайн (Леви́нски) (герман. Fritz Erich Georg Eduard von Manstein, 1887 оны 11-р сарын 24-нд Берлин хотод төрсөн- 1973 оны 6-р сарын 10-нд, Иршенхаузен, Бавари мужид нас барсан) -Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайнд оролцогч Нацист германы генерал-фельдмаршал (1942) хүн юм.


Дэлхийн хоёрдугаар дайнд Баруун фронт болон Дорнод фронтод олон тооны байлдааны ажиллагаа амжилттай удирдсан байна. Манштейн нь Вермахтын билэг танхай стратегичийн нэг бөгөөд германы цэргийн албан бус удирдагчдын нэг байжээ[5]. Польшид халдсан халдлагын үед хурандаа-генерал фон Рундштедтийн командалсан «Өмнөд» армиудын бүлэглэлийн штабын дарга байсан. Францын тулалдааны байлдааны ажиллагааны үндсэн санааг дэвшүүлэгч.

Тэрээр Берлинд германы цэргийн угсаа залгамжилсан генерал Фриц Эрих фон Левински (Fritz Erich von Lewinski) хүү болж төрөөд эхийнхээ төрсөн эгчийн гэр бүл генерал Георг фон Манштайныд өргүүлжээ.

1900-1902 онд кадетийн сургуульд, 1902-1906 онд цэргийн сургуульд суралцсан. 1906 оны 3-р сараас - фенрих (офицерын өмнөх цол) зэрэгтэй Пруссын 3-р явган цэргийн харуулын ангид алба хааж байв. 1907 оны 1-р сард тэрээр дэслэгч цолоор шагнагдсан (1905 оны 6-р сараас хойш ажилласан туршлагатай). 1913-1914 онд Цэргийн академийн оюутан байжээ.

Дэлхийн 1-р дайны эхэн үед тэрээр хамгаалалтын 2-р ангид дэслэгч цолтой батальоны адъютант байв. Тэрээр Польшид дайн эхлүүлж, 1914 оны 11-р сард тэрээр хүнд шархаджээ. 1915 оны 7-р сард шархадсаны дараа тэрээр ахмад цол хүртэж, Галвицын армийн бүлэгт адьютант, ерөнхий штабын офицероор томилогдов.

1916 оны 3-р сарын сүүлээр түүнийг Баруун фронт руу шилжүүлэв. Тэрээр 12-р армийн штабт адютант буюу туслах, дараа нь 2, 1-р армийн штабт Жанжин штабын офицероор алба хааж байжээ.

1930-аад онд тэрээр Германы армид довтолгооны их бууг нэвтрүүлэх санаачлагч байсан бөгөөд 1938 оны 3-р сард Австрийг эзлэх цэргийн төлөвлөгөөг боловсруулжээ. Тэрээр дурсамждаа Германы нэг ч командлагч Польштой дайн эхлүүлэх боломжтой гэдэгт итгэдэггүй байсан ч өөрийгөө 1939 онд Польшийн кампанит ажлын төлөвлөгөө боловсруулахаар илгээсэн гэж дурсдаг.

Польш руу довтлох кампанит ажлын үеэр (1939 оны 9-р сараас 10-р сар) тэрээр дэслэгч генерал цолтой "Өмнөд" армийн бүлгийн штабын дарга байв. 2 ба 1-р зэргийн Төмөр загалмайн зүүлт (өөрөөр хэлбэл давтагдсан шагнал) хүлээн авсан. 1940 оны 2-р сараас - явган цэргийн генерал цолтой 38-р корпусын командлагч (1940 оны 6-р сарын 1-нд томилогдсон).

1942 оны 5-р сард Манштайны удирдсан цэргүүд Крымын фронтод ялсан. 1942 оны 7-р сард 11-р түүний арми Севастополь руу довтлов. Севастополийг эзлэн авсаны төлөө Манштайн генерал-фельдмаршал цол хүртэв (1942 оны 7-р сарын 1).

Гитлертэй байнга зөрчилдсөн улмаас 1944 онд түүнийг чөлөөнд гаргасан байна.

Дайны дараа Их Британий цэргийн шүүхээс "энгийн иргэдийг хамгаалахад хайхрамжгүй хандсан" болон "цөлмөсөн газар" тактикийг ашигласан гэж үзэн 18 жил шоронд хорихоор шийтгэсэн байна. Эрүүл мэндийн байдлаар 1953 онд суллагдсан.

Дайны дараа сүүлд Канцлер Конрад Аденауэр Манштейныг суллагдсаных нь дараа батлан ​​хамгаалах асуудал, Бундесверийн зохион байгуулалт, ХБНГУ-ын цэргийн номлол хөгжүүлэх асуудлаар бие даасан зөвлөхөөр урьж ажиллуулсан байна.

Тэрээр нас барах хүртлээ Германы Бавари мужийн Иршенхаузен хотод гэр бүлийн хамт амьдарч байжээ. Тэрээр 1973 оны зургадугаар сарын 9-10-нд шилжих шөнө цус харваж нас баржээ. Түүнийг Дорфмаркт цэргийн хүндэтгэлтэйгээр оршуулжээ.

Тэрээр "Алдагдсан ялалтууд" (1955), "Цэргийн амьдралаас 1887-1939" (1958) зэрэг дурсамж бичиж үлээжээ.

  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 1.11 1.12 1.13 1.14 Thomas & Wegmann 1993, p. 49.
  2. 2.0 2.1 Löffler 2001, p. 313.
  3. Scherzer 2007, p. 240.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Thomas & Wegmann 1993, p. 50.
  5. Митчем, стр. 332