Эчмиацин

Эчмиацины цогчин дугант хийд ба Звартноцын археологийн бүс*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Echmiadzin-cathedral.jpg
Эчмиацины цогчин дуган
Улс АрмениАрмени Армени
Төрөл Соёлын
Шалгуур ii, iii
Дугаар 1011
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2000  (24-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Эчмиацин (англ. Echmiatsin; Армени хэл:Էջմիածին) нь Арменийн сүсэг бишрэлийн төв, бүх Арменийн Католик шашны төв бөгөөд Арменийн ариун Апостоль сүмүүдийн тэргүүн сүм юм. Ереванаас баруун зүгт 20 км орчим зайд орших уг хот нь Армавир мужийн төв.

V зууны үеийн Арменийн түүхийн баримт бичигт тэмдэглэснээр Христийн зөнч Гэгээн Грегорий тэнгэрээс бууж ирээд алтан алхаар хөрст дэлхийг дэлдсэн бөгөөд уг газарт цогчин дуган босгожээ. Сүмийн тэргүүн хамба энэхүү сүм ба уг хотын нэрийг шинэчилж, Эчмиацин буюу “Эш үзүүлэгчийн сонгосон газар” хэмээн нэрлэжээ.

480 оны орчим Ромын Армени мужийн захирагч Вахан Мамиконян хуучин сүмийг нураан илүү гоёмсог сүм босгожээ. 618 онд модон байшингуудыг чулуугаар орлуулан шинэчлэн барьж, дааман хаалгат хэрмээр хүрээлүүлжээ. Эчмиацины цогчин дуганаас гадна өөр хэд хэдэн маш эртний сүм байдаг. Тухайлбал Гэгээн Гаяаны сүм, Гэгээн Хрипсимийн сүм болон Звартноцийн цогчин дуганы археологийн бүс нь Эчмиацин хот орших бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Эчмиацин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан