Юго Легран
Харагдац
| тамирчны тухай | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн өдөр | 1989 оны 1 сарын 22 | |||||||||||||||
| Төрсөн газар | Дээр Норманд мужийн Эргийн Сена аймгийн Мон-Сент-Еньян суурин | |||||||||||||||
| Улс, орон | ||||||||||||||||
| Тамир, спорт | эрэгтэй жүдо | |||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||
| 2013-09-01-ий байдлаар мэдээлэв. | ||||||||||||||||
Юго Легран (Франц: Ugo Legrand) — 1989 онд төрсөн, Францын 73 кг жинтэй жүдоч эр. Тэрээр идэвх, торгуулийг тооцож ухаан зарж барилддаг.[1]
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- Легран 2011 оны ДАШТ-ийн хэсгийн барилдаанд Өмнө Солонгосын Ван Ги-чүнийг давж, хагас шигшээд Нидерландын Декс Элмонтод идэвхээр ялагдсан ч Казахстаны бөхийг дараа нь ялаад хүрэл медаль хүртсэн.
- Легран 2010 онд тивийнхээ АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Челябинскт цугласан 2012 оныход "Европын аварга" жүдоч болжээ.
- Легран 2012 оны олимпод дахиад Элмонттой таарч цэвэр ялагдсан ч Тажикийн Расул Бокиевийг юкогоор, нөгөө Ван Ги-чүнийгаа вазариар хожиж хүрэл медаль хүртжээ.
- Легран 2013 оны ДАШТ-д мөнгөн медаль зүүхдээ Монголын хоёр, Узбек, Казахстаны нэжгээд нэжгээд бөхийг дийлж шигшээд Японы Оно Шохэйд цэвэр ялагдаж байв.
Зүүлтийн тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Легранд 2012, 2013 онд Монголд ирж хамтарсан бэлтгэлд оролцсон. 2013 оны ДАШТ-д Цагаанбаатар, Ням-Очир хоёртой барилдахад "C1" телевизээр тайлбарласан жүдо бөхийн зүтгэлтэн түүнийг "толгой сайтай бөх" гэдгийг онцлон хэлж байв.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- judoinside.com. Юго Легран жүдочны тэмцээн, уралдааны тэмдэглэл
- ugolegrand.com. Юго Легран өөрийгөө танилцуулж буй цахим талбар