Jump to content

Юникло

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Юникло
Logo
Эрх зүйн хэлбэр Кабүшики-гайша
(Хувьцаат компани)
Үүсгэн байгуулагдсан 1974 оны 9 сарын 2
Төв байр Акасака, Минато, Токио
Удирдлага Янай Тадаши
Эргэлтийн хөрөнгө 715 тэрбум иен (5,2 тэрбум €)
Салбар жижиглэн худалдаа
Цахим хуудас www.uniqlo.com
Мэдээ: 31. Наймдугаар сар 2014 Загвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Мэдээ 2014

Юникло ХК (Япон: 株式会社ユニクロ) нь 1984 онд Японы Ямагүчи мужид төв компаниа анх байгуулсан, Японыг дэлхийд төлөөлөх хувцасны брэнд компани юм. Захирал Янай Тадаши.

Байршил Салбар дэлгүүрийн тоо
Япон 703 (99 нь Токиод)
Өмнөд Солонгос 41 (20 нь Сөүлд)
Их Британи 14 [1]
Хятад 260 [2]
Хонконг 12[3]
АНУ 1[4]
Франц 2
Сингапур (2009) 3

2010 онд Орос улсад салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа.

Товч танилцуулга

[засварлах | кодоор засварлах]

Фаст Ритэйлинг (Япон: 株式会社ファーストリテイリング) хувьцаат компанийн группт багтдаг.

2009 оны 1 сарын байдлаар дэлхийд борлуулалтынхаа хэмжээгээр 5-р байранд ордог[5].

Юниклогийн бараа бүтээгдэхүүнүүд нь чанартай бөгөөд ямар ч хүн худалдаж авч болмоор боломжийн үнэтэй байдагаараа хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн.

Мөн Өвөр Монголтой хамтран ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргасан нь чанартай ноолууран хувцасыг боломжийн үнээр худалдан авах боломжийг Японы хэрэглэгчдэд олгосноороо онцлогтой.

Юникло дэлгүүрүүдийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Гаднаас нь харахад агуулах маягийн элдэв хэлбэргүй барилгатай бөгөөд олон төрлийн тавиур, өлгүүрт хувцаснууд өлгөөтэй байна. Түүнээс худалдан авагч өөрөө хүссэн размер болон өнгийн хувцасаа сонгон, хувцас солих өрөөнд тааруулж үзэх боломжтой өөртөө үйлчлэх хэлбэрийг нэвтрүүлсэн. Хэрэв худалдан авагчийн таалагдсан өмд нь уртдаад байвал үнэ төлбөргүйгээр 30-аад минутын дотор хасч тохируулж өгнө. Мөн хүссэн размер болон өнгийн хувцас нь тухайн дэлгүүрт байхгүй бол, ойр мужаас шуудангаар илгээлгэж авчруулж болно. Бусад хувцасны дэлгүүрүүдээс ялгаатай бас нэг онцлог нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харьцангуй олон тоогоор авч ажиллуулах тал дээр идэвхтэй ханддаг.

 Commons: Юникло – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. - Uniqlo's UK website refers to 14 stores in April 2009.
  2. - Uniqlo's China website refers to 47 stores in January 2010.
  3. Uniqlo Hong Kong store locator
  4. STORES - Uniqlo.com(three New Jersey stores were closed on or around September 102007 Uniqlo press release
  5. "Юникло". Эх хувилбараас архивласан: 2010-02-20. Татаж авсан: 2010-02-22.