Юрген Крой

Юрген Крой
Крой (баруун гар талд) 1974 оны ДАШТ-ий үеэр
Хувийн мэдээлэл
Өндөр1.86 m (6 ft 1 in)
БайрлалХаалгач
Өсвөрийн баг
0000–1963БСГ Активист Цвикау
1963–1965Захсенринг Цвикау
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1965–1981Захсенринг Цвикау372(0)
Шигшээ баг
1967–1981Зүүн Герман86(0)
Дасгалжуулсан баг
1984–1988Захсенринг Цвикау
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).
Олимпийн медаль
Зүүн ГерманЗүүн Герман БНАГУ-ыг3 төлөөлж
Эрэгтэй хөлбөмбөг
Хүрэл Мюнхен 1972 Эрэгтэй баг
Алт Монреаль 1976 Эрэгтэй баг

Юрген Крой (Герман: Jürgen Croy, 1946 оны 10 сарын 19-нд Германы Цвикауд төрсөн) нь Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын шигшээ багт тоглож асан, хөлбөмбөгийн хаалгач юм.

Спортын замнал[засварлах | кодоор засварлах]

Крой хөлбөмбөгийн замналаа ганцхан БСГ Захсенринг Цвикау (одоогийн ФСВ Цвикау) багт өнгөрүүлсэн бөгөөд багийнхаа хамтаар 1967, 1975 онуудад Зүүн Германы цомыг хүртэж байв. Тэрээр Зүүн Германы шигшээ багийн хөлбөмбөгчид дундаас тус улсын шилдэг багууд болох Динамо Дрезден, Карл Цайсс Иена, эсвэл Магдебург багуудад тоглож байгаагүй цөөхөн хэдэн хөлбөмбөгчний нэг билээ. Тиймээс Кройд Европ тивийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломж хомс байсан юм.

Крой анх 1967 оны 5 сард Зүүн Германы шигшээ багийн өмсгөлийг өмсөж, Шведийн шигшээ багтай хийсэн тоглолтод (1-0) оролцжээ. Улмаар Зүүн Герман цор ганц удаа Дэлхийн АШТ-д оролцсон 1974 онд шигшээ багийнхаа үндсэн хаалгач байлаа. Тус тэмцээнд БНАГУ хөрш Баруун Германыг 1-0 харьцаагаар ялсан түүхэн тоглолтод Крой шигшээ багийнхаа хаалгыг манасан юм. Энэ нь хоёр Германы шигшээ баг хоорондоо тоглосон цорын ганц тоглолт болж түүхэнд үлдсэн билээ. 2 жилийн дараа Крой олимпийн аварга цол хүртэж, замналынхаа хамгийн том амжилтыг гаргав. Тэрээр шигшээ багтаа нийтдээ 86 тоглолт хийсан бөгөөд хамгийн сүүлд 1981 оны 5 сард Кубыг 5-0 харьцаагаар ялахад тогложээ.

Кройг Зүүн Германы хөлбөмбөгийн сэтгүүлчид 1972, 1976, 1978 онуудад БНАГУ-ын оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулж байв. Тэрээр Зүүн Германы дээд лигт 372 удаа тогложээ.

Хожим[засварлах | кодоор засварлах]

Зодог тайлаад Крой нэг хэсэг хөлбөмбөгийн зааварлагчаар ажиллаж байв. 1991 - 2001 онд төрөлх Цвикау хотынхоо боловсрол, соёл, спорт хариуцсан коммисарын албыг хашсан. Өдгөө Юрген Крой Цвикаугийн Худалдаа, Аялал Жуулчлал, Соёлын Танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

 Commons: Юрген Крой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан