Өлзийбаярын Насанжаргал
Jump to navigation
Jump to search
тамирчны тухай | |
---|---|
Төрсөн өдөр | 1955 оны 9 сарын 5 |
Төрсөн газар | Өвөрхангай аймгийн Арвайхээр сум |
Ажил, үүрэг | тамирчин (1980) |
Улс, орон | ![]() |
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх барилдаан |
Тамирчин | эрэгтэй чөлөөт барилдааны бөх |
Өлзийбаярын Насанжаргал (* 1955 оны 9 сарын 5-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн) нь чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан цолтой бөх юм. 1980 оны Москвагийн Олимпын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд 6-р байрт шалгарсан. 1985 оны Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн Арслан цол хүртсэн. 2016 онд Польшид зохиогдсон чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
Амжилт[засварлах | edit source]
Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1985 | Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Дашцэрэнгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |
Олимпын дэвжээнд[засварлах | edit source]
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1980 | 1980 оны Москвагийн олимпын чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдааны 1-р тойрогт Сирийн Аднан Кудманийг цэвэр, 2-р тойрогт Нигерийн Августин Атасийг 16-1 оноогоор цэвэр ялж, 3-р тойрогт ЗХУ-ын Магомед-Гасан Абушевт 8-4 оноогоор, 4-р тойрогт Румыны Аурель Сутеуд 10-5 оноогоор ялагдаж шагналт 6-р байрт шалгарсан. | 13 |
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд[засварлах | edit source]
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2016 | 2016 онд Польшид зохиогдсон чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг-ын жингийн барилдааны 1-р тойрогт ӨАБНУ-ын Ж.Фойгтыг 10-0 оноогоор цэвэр, 2-р тойрогт Казахстаны А.Векличийг цэвэр ялж, 3-р тойрогт АНУ-ын А.Перазад 7-3 оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртсэн. | 9 |