Өрнийн тоншголжин
Харагдац
Өрнийн тоншголжин | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Sitta europaea Линней, 1758 |
Өрнийн тоншголжин, Sitta europaea, нь Европ болон Азийн сэрүүн бүсээр тархан нутагладаг Боршувуутан багийн шувуу юм.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Энэхүү шувуу нь навчит модот газар болон цэцэрлэг хүрээлэнгийн орчимд суурин амьдрах ба хөгшин модонд үүрлэнэ. Өрнийн тоншголжин хорхой шавьж, ургамлын үр, самар зэргээр хооллодог. Тоншуул нь зөвхөн модны их бие дагуу дээш авирдаг бол өрнийн тоншголжин нь доош чиглэлд уруудан явж чаддаг ялгаатай. Заримдаа цэцэрлэгийн шувуу хооллодог тавцанд ирэх ба бусад шувуудыг хөөх түрэмгий байдал ажиглагдана.
Өрнийн тоншголжин 14 см урт, том толгой, богино хүзүү, хүчирхэг хошуу савартай. Дээд хэсэг нь цэнхэр сааралдуу өнгөтэй ба нүдний орчимд хар судалтай. Тэд модны хонгил нүхэнд үүрлэн голдуу 5-8 өндөг гаргадаг.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Эмэгчин эсвэл залуу
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Өрнийн тоншголжин – Викимедиа дуу дүрсний сан
- Eurasian Nuthatch videos, photos & sounds on the Internet Bird Collection.