1984 (роман)
"1984" (Англи: Nineteen Eighty-Four ) нь Английн зохиолч Жорж Орвеллын 1948 онд бичсэн роман юм.
Ерөнхий ойлголт
[засварлах | кодоор засварлах]Сталины дэглэм дорх ЗХУ-ыг санагдуулам тоталитарист улсууд хуваан захирсан, ойрын үед бий болж болох дэлхий ертөнцийн аймшигт ирээдүйг зөгнөн бичсэн зохиол юм. 1984 гэдэг нь тус зохиолыг бичиж байсан үе буюу 1948 оны 4 ба 8-г нь сольж тавьсан анаграм болно.
Тус зохиол нь хүйтэн дайны үеийн өрнөдийн орнуудад маш ихээр зарагдаж, мөн зохиолч Орвеллын бичсэн "Амьтдын ферм", Артур Кёстлерийн "Үд дундын харанхуй" зохиолуудын хамтаар тоталитаризмын эсрэг үзлийн туг нь болж байсан юм. Хяналтат нийгмийн аюултай байдлын тухай өгүүлсэн тус зохиолын өгүүлэмж нь компьютер ашиглан хүмүүсийн хувийн мэдээллийг хянах систем ашиглагдаж буй өнөө цаг үед ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ.
1998 онд Рандом хаусын Орчин үеийн номын сангаас шалгаруулсан "Англи хэлээрх 20-р зууны шилдэг 100 роман", 2002 онд Норвегийн Номын Клубаас зарласан "Бүх үеийн шилдэг 100 зохиол"-ын нэгэнд багтсан. [1]
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Гол баатар Уинстон Смит Лондонд амьдардаг, "Үнэний яам"-нд ажилладаг, "Гадаад нам"-ын гишүүн юм. Тэрээр намын уриа лоозон, үзэл баримтлалыг дэмждэггүй бөгөөд намдаа, эргэн тойрныхоо бодит байдалд, ер нь эргэлзэж болох бүх зүйлд маш их эргэлздэг нэгэн юм. Ямар нэг бодлогогүй үйлдэл хийхгүйн тулд тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлж, бүх эргэлзээгээ илэрхийлэхийг хичээдэг. Олны өмнө тэрээр намын үзэл баримтлалыг баримтлагч дүр эсгэдэг. Гэтэл нэг яаманд ажилладаг Жулиа гэх бүсгүй өөрийг нь тагнаж чагнаж байна гэж эмээж, илчлэхийг хүссэн байна. Үүний зэрэгцээ тэдний яамны өндөр албан тушаалтан, "дотоод нам"-ын гишүүн, тодорхой нэг О'Брайен ч намынхаа үзэл бодлыг үл тоомсорлож, далд хувьсгалч гэж тэр таамаглав.
Намын гишүүд очихыг дэмждэггүй пролуудын (пролетари) дүүрэгт нэг удааа очиж тэрээр Чаррингтоны эртний эдлэлийн дэлгүүрт ордог ажээ. Тэр түүнд дээд давхарт өрөө үзүүлэх бөгөөд Уинстон тэнд ядаж долоо хоног амьдрахыг хүсэв. Буцах замдаа тэр Жулиатай таардаг. Смит түүнийг мөрдөж байна гэж бодоод ихэд айв. Тэр түүнийг алах хүсэл төрж эргэлздэг байна. Айдас ялж, Жулияг гүйцэж, алахыг зүрхлэхгүй байв. Удалгүй яаманд Жулиа түүнд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичгээ нууцаар өгдөг. Тэд үерхэж, сард хэд хэдэн удаа уулздаг боловч Уинстон аль хэдийн баларсан гэсэн бодлоо орхидоггүй (намын гишүүн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох чөлөөт хайрын харилцааг нам хориглодог байна). Тэд Чаррингтоноос нэг өрөө түрээсэлдэг бөгөөд энэ нь тэдний байнгын уулзалтын газар болдог. Уинстон, Жулиа хоёр галзуу үйлдэл хийхээр шийджээ: тэд О'Брайен дээр очоод газар доорх ахан дүүсийн гишүүнчлэлд элсэхийг хүсэв, гэхдээ тэд өөрсдөө түүнийг зөвхөн гишүүн гэж таамаглаж байв. О'Брайен тэднийг хүлээн авч, тэдэнд төрийн дайсан Эммануэль Голдштейн (англи. Emmanuel Goldstein) бичсэн номыг өгдөг ажээ.
Хэсэг хугацааны дараа тэднийг ноён Чаррингтоны өрөөнд гэнэт баривчилдаг, учир нь энэ сайхан хөгшин "Бодлын цагдаа"-гийн гишүүн байжээ. "Хайрын яам"-нд Уинстоныг удаан хугацаанд боловсруулж эхлэв. Ялтан Уинстоны гол яллагч О'Брайен байсан нь гайхшруулав. Эхлээд Уинстон тэмцэх гэж оролддог. Гэсэн хэдий ч бие махбодийн болон оюун санааны байнгын тарчлалаас тэрээр аажмаар өөрийгөө, үзэл бодлоосоо татгалзаж, сэтгэлээрээ биш харин оюун ухаанаараа татгалзана гэж найдаж эхлэв. Тэрээр Жулиаг хайрлах хайраас бусад бүх зүйлээс татгалздаг байна. Гэсэн хэдий ч энэ хайрыг О'Брайеныг эвдэж чаджээ. Уинстон түүнийг зөвхөн үг, шалтгаан, айдас зэргээр урвасан гэж бодоод Жулиагаасаа урважээ.
Гэвч хувьсгалт сэтгэл санаагаа “эмчилж”, эрх чөлөөтэй болсон гэх тэрээр кафед суугаад жин архи ууж, оюун ухаанаараа татгалзсан тэр мөчид бүх юмнаасаа бүрмөсөн татгалзсан гэдгээ ойлгодог. Тэр хайраасаа ч урвасан. Энэ үед радиогоор Далайн цэргүүд Евразийн армийг ялсан тухай мэдээ цацагдаж, Уинстон одоо бүрэн эдгэрсэн гэдгээ ойлгов. Одоо тэр намдаа үнэн сэтгэлээсээ дуртай, "Том ах"-д (англи. Big Brother) хайртай болжээ...
Баатрууд
[засварлах | кодоор засварлах]- Уинстон Смит
- Жулиа
- Обрайн
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- 1984 by George Orwell (Англи)