2018 оны Дундговь аймгийн наадам

Их Монгол Улс байгуулсны 812 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 77 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүчит бөхийн барилдаан /2018.07. 10-11/-д улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдлөө.

Хүчит бөхийн барилдааныг улсын харцага Л.Пүрэвжав, улсын өсөх идэр начин Б.Чинзориг, нар магнайлан барилдлаа.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол, чимэг
Түрүү Аймгийн харцага Энх-Амгалангийн Ариунбуян Дундговь Адаацаг " Аймгийн арслан " цол
Үзүүр Сумын заан Бөхбатын Анандпүрэв Дундговь Баянжаргалан " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн арслан Хүрэлбаатарын Батбаяр Дундговь Өндөршил
Аймгийн харцага Болдбаатарын Доржсүрэн Дундговь Гурвансайхан
Шөвгийн найм Аймгийн заан Ням-Осорын Наранбаяр Дундговь Баянжаргалан
Сумын заан Ш.Ганбаяр Дундговь Эрдэнэдалай " Аймгийн начин " цол
Сумын заан Мягмарын Баттүвшин Дундговь Хулд " Аймгийн начин " цол
Сумын заан Бат-Эрдэнийн Амарбаяр Дундговь Адаацаг " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

  1. У.ө.и.н Б.Чинзориг - С.з Ш.Ганбаяр
  2. А.х.а Б.Болдбаатар - С.з Б.Анандпүрэв
  3. А.а Х.Батбаяр - С.з Ж.Дамбадаржаа
  4. А.з Я.Мөнхтөр - С.з М.Баттүвшин
  5. А.з Б.Баярмөнх - С.з Б.Амарбаяр
  6. А.з Н.Наранбаяр - А.н Д.Энхболд
  7. А.х Б.Доржсүрэн - С.з Э.Золбоот
  8. А.х Э.Ариунбуян - А.н.н У.Мөнхчулуун

Зургаагийн даваа

  1. А.а Х.Батбаяр - С.з Ш.Ганбаяр
  2. А.з Н.Наранбаяр - С.з Б.Анандпүрэв
  3. А.х Б.Доржсүрэн - С.з М.Баттүвшин
  4. А.х Э. Ариунбуян - С.з Б.Амарбаяр

Долоогийн даваа

  1. А.а Х.Батбаяр - С.з Б.Анандпүрэв
  2. А.х Б.Доржсүрэн - А.х Э.Ариунбуян

Наймын даваа

1. А.х Э.Ариунбуян - С.з Б.Анандпүрэв