2018 оны Өмнөговь аймгийн наадам

Их монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой,Тулгар төрийн 2227 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд \ 2018-07- 05,06 \ улс, аймаг, цэргийн цолтон болон залуу бөх оролцсон хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдлөө.

Хүчит бөхийн барилдааныг улсын начин Баян-Овоо сумын харъяат Т.Энхтуяа, Булган сумын харъяат Б.Сумъяа, Ханхонгор сумын харъяат Ц.Одбаяр нар магнайлан барилдлаа.

Өмнөговь аймгийн наадмаас шинээр аймгийн арслан цолтон, аймгийн начин цолтон хоёр нийт гурван шинэ цолтон төрөн гарлаа. Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат М.Адъяахүү зургаа давж харцага цолоо хоёр дахь удаагаа баталсан бол Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн тав давж шөвгөрөн аймгийн начин цолоо баталж " Нэмэх " чимэгтэй начин боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд энэхүү хоёр хүчтэн тунан барилдаж аймгийн харцага М.Адъяахүү давж харцага цолоо баталсан билээ.

Шөвгийн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол, чимэг
Түрүү Аймгийн заан Будын Амгаланбаатар Өмнөговь Мандал-Овоо " Аймгийн арслан " цол
Үзүүр Аймгийн хурц арслан Шоовдорын Дарханбат Өмнөговь Хүрмэн
Шөвгийн дөрөв Аймгийн арслан Эрдэнэбатын Нямаа Өмнөговь Ноён
Аймгийн харцага Мядагмаагийн Адъяахүү Өмнөговь Номгон
Шөвгийн найм Аймгийн заан Цэрэнноровын Анхбаяр Өмнөговь Номгон
Аймгийн начин Төрмөнхийн Төгсдөлгөөн Өмнөговь Баяндалай
Сумын заан Батсайханы Мөнхбат Өмнөговь Баян-Овоо " Аймгийн начин " цол
Сумын заан Цэндсүрэнгийн Пүрэвсүрэн Өмнөговь Цогт-Овоо " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

1.У.н Т.Энхтуяа - С.з Б.Мөнхбат

2.У.н Ц.Одбаяр - А.н Т.Төгсдөлгөөн

3. А.х.а Ш.Дарханбат - С.з Б.Гансүх

4. А.х.а Б.Мижидсүрэн - С.з Ц.Пүрэвсүрэн

5. А.а Э.Нямаа - А.а Д.Бямбацогт

6. А.а С.Идэрсүрэн - А.х М.Адъяахүү

7. А.з Б.Амгаланбаатар - А.х Б.Амар-Амгалан

8. А.з Ц.Анхбаяр - А.н С.Амартүвшин

Зургаагийн даваа

1.А.х.а Ш.Дарханбат - С.з Ц.Пүрэвсүрэн

2.А.а Э.Нямаа - С.з Б.Мөнхбат

3. А.з Б.Амгаланбаатар - А.з Ц.Анхбаяр

4. А.х М.Адъяахүү - А.н Т.Төгсдөлгөөн

Долоогийн даваа

1.А.х.а Ш.Дарханбат - А.а Э.Нямаа

2.А.з Б.Амгаланбаатар - А.х М.Адъяахүү

Наймын даваа

1.А.х.а Ш.Дарханбат - А.з Б.Амгаланбаатар